Д.Ганбат Украинчуудад өөрийн сарын цалин болох 2,8 сая төгрөгийг хандивлажээ.Тэрбээр Монголд байгаа украинчууд болон Украин Улсын өргөмжит консултай уулзаж,хүмүүнлэгийн хандивын данс нээгээч гэж хүссэний дагуу ХААН банкинд данс нээжээ.Улмаар Д.Ганбат гишүүн өнөөдөр хүмүүнлэгийн тусламж болгон сарын цалингаа шилжүүлсэн байна.
Тэрээр:
2022 оны 3 сарын 11-нд УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын иргэний хувьд Монголд байгаа Украинчууд болон Украйн Улсын өргөмжит консултай уулзаж хүмүүнлэгийн хандивын данс нээгээч гэж хүссэний дагуу ХААН банканд данс нээжээ. Украйны дүрвэгсэд эмэгтэйчүүд хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж болгон сарын цалингаа шилжүүллээ. Мөн Монгол Улсын Засгийн газар болон МУЗНийгэмлэг Украйны дүрвэгсэд хүүхэд эмэгтэйчүүдэд зориулан хүмүүнлэгийн тусламжийн аян зохион байгуулахыг хүссэн санал явуулсан бөгөөд одоогоор албан ёсны хариу ирээгүй байна.
. 
СЛАВА УКРАИНЕ. гэжээ













