Ерөнхий боловсролын 97-р сургуулийн багш Л.Цэрэндулам сурагчаа зо.дсон дуулиан тэгсхийгээд дууссан. Нийгэм, олон нийтийг хоёр, гурван өдөр талцуулсан энэ явдал эцэстээ багш өөрийн хүсэлтээр ажлаа өгч, сурагчаа зодож буй бичлэг нь олон нийтэд тарснаар намжсан юм.
Эл үйл явдлаас үүдэж сургуулийн орчинд багш нь сурагчдаа зо.ддог байдал энгийн үзэгдэл мэт болсон байгаа нь бараг ил болсон. Сурагчид ч, эцэг эхчүүд ч багш нарыг өмөөрцгөөж байв. Багш нар нь ч нэгнийгээ хаацайлж, байх л ёстой зүйлс мэтээр ярьцгаасан нь эмгэнэлтэй үйл явдал болсон.
Тэгвэл Ерөнхий боловсролын 97-р сургуулийн захирал Б.Алтанцэцэг өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудастаа “За ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өглөө. Шинэ захиралдаа амжилт бүхний дээдийг хүсье. Дэмжин тусалж, хамтран ажилласан бүх хүмүүст баярлалаа”













