• Latest
  • Trending
Цэцийн дарга Н.Чинбат: “Би тэтгэвэрт гарахгүй ээ“

Цэцийн дарга Н.Чинбат: “Би тэтгэвэрт гарахгүй ээ“

2022-03-25
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Thursday, April 23, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Цэцийн дарга Н.Чинбат: “Би тэтгэвэрт гарахгүй ээ“

by admin
2022-03-25
in УЛС ТӨР, ХОВ ЖИВ
0
Цэцийн дарга Н.Чинбат: “Би тэтгэвэрт гарахгүй ээ“

УИХ-ын баталсан хоёр үзүүртэй зүү, гурван үзүүртэй зангуу шиг хуулиуд ойлгомжгүй байдал үүсгэсээр л… Тухайлбал, Цэцийн тухай хуулийн 4.4-т “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэсэн заалт маргаан үүсгэж байна. Энэ заалт нь төрийн алба хаах насны дээд хязгаараасаа хэтэрсэн Цэцийн дарга Н.Чинбатыг ажилтайгаа үлдэхэд нь үйлчилж байна.

Үндсэн хуулийн Цэцийн гурван гишүүнийг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлэн УИХ-аар хэлэлцүүлж, зургаан жилийн хугацаагаар томилдог. Улсын дээд шүүхээс 2017 онд нэр дэвшүүлэн томилуулсан Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа 2023 онд дуусна. Түүний бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй ч төрийн алба хаах насны дээд хязгаартаа аль хэдийнэ хүрсэн. Төрийн албаны тухай хуульд “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч төрийн алба хаах насны дээд хязгаар 65 байна” гэж заасан байдаг. Мөн дээр дурдсанчлан Цэцийн хуульд “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэж заасан.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд одоо 66 настай. Тиймээс Улсын дээд шүүх түүний оронд томилуулах нэр дэвшигчээ тодруулахаар өнгөрсөн арванхоёрдугаар сард сонгон шалгаруулалт зарласан юм. Сонгон шалгаруулалтад нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Э.Батбаяр, тус зөвлөлийн гишүүн асан В.Оюумаа нар нэрээ дэвшүүлсэн ч хэн нь ч Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн олонхийн саналыг авч чадаагүй. Тиймээс дахин сонгон шалгаруулалт зарласан. Гэтэл Цэц Улсын дээд шүүхийн энэ процессыг зогсоожээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр чуулганы хуралдааны үеэр мэдэгдэж, ийм зүйл болсон гэдгийг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хүлээн зөвшөөрлөө.

Б.ЭНХБАЯР: -Цэцийн даргын тэтгэвэрт гарах нас нь өнгөрөөд УИХ-аас баталсан хуулийн дагуу Дээд шүүх цэцийн гишүүний орон тоог зарласан юм байна. Гэтэл Цэцийн дарга Н.Чинбат “Би тэтгэвэрт гарахгүй ээ. Энэ хууль надад үйлчлэхгүй ээ” гээд Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэчихсэн юм байна. Өөрөөр хэлбэл, манай Үндсэн хуульт байгууллагын хамгийн дээд байгууллагуудын дунд ийм “зодоон” болж байгаа юм байна. Үүнийг бид анзаараагүй явж. Энэ нь Үндсэн хуулийн хямрал руу түлхэх нь. Үндсэн хуулийн дээд байгууллага маань Үндсэн хуулийнхаа дээр гараад ямар нь надад үйлчлэх үү, ямар нь надад үйлчлэхгүй вэ гээд сууж байна. Монгол Улсын бүх төрийн албан хаагчдад тэтгэврийн нас яг адилхан үйлчилдэг. Гэтэл Цэцийн даргад үйлчлэхгүй гээд яриад сууж байна. Ийм зарчимгүй явдал болж байгааг Х.Нямбаатар сайд мэдэж байгаа юу?

Х.НЯМБААТАР: -Ийм зүйл болсон юм билээ. Цэцийн дарга Н.Чинбат төрийн алба хаах насны дээд хязгаар нь болсон тус Дээд шүүхээс томилуулсан албан тушаалтан учраас орон тоонд нь сонгон шалгаруулалт зарлах шийдвэрийг Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас гаргасан. Ингээд Дээд шүүх дээр процесс явагдаж байхад Цэцийн гишүүн Г.Туулхүү шийдвэр гаргаад зогсоосон юм билээ.

Мөн иргэн Т 2020 оны зургаадугаар 2-нд Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар дүгнэлт гаргуулахаар Цэцэд хандсан юм билээ. Тухайн үед нь Цэц ажлын албаараа дамжуулан дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн. Харин одоо Цэц энэ асуудал дээр нь хэрэг үүсгэсэн. Ирэх даваа гаригт Цэц Их суудлын хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэх юм байна. Хэрэв Үндсэн хууль зөрчсөн байна гэж шийдвэл Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг огцруулах үндэслэл бүрдэх юм билээ. Надад ийм л мэдээлэл байна.

“Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэсэн заалтын “чөлөөлөгдөж болно” гэдэг хоёрхон үг маргааны гол шалтгаан болоод байгаа юм. Энэ тохиолдолд Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатад сонголт өгч байгаа мэт боловч хууль хоорондын зөрчил, ойлгомжгүй байдал үүсгэж байна.

УИХ 2016 онд Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тухайн үед хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Цэцийн гишүүний насны дээд хязгаарыг 60 байхаар төсөлдөө тусгасан байлаа. Харин хэлэлцүүлгийн явцад УИХын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар 65 болгох зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах үед “Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар дахин УИХ-д сонгогдохгүй бол Цэцийн гишүүнээр томилогдох зорилгоор өөрсдөдөө зориулсан заалт орууллаа” гэх шүүмжлэл гарч байлаа. Энэ заалт өөрсдөд нь хэрэг болоогүй ч 2017 онд 61 настай Н.Чинбатад хэрэг болж Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон юм. Харин одоо тэтгэвэрт гаралгүй бүрэн эрхийн хугацаагаа дуустал үргэлжлүүлэн ажиллахын төлөө тэмцэж байна. Өвөө нарын тэмцэл үүгээр ч зогсохгүй цааш үргэлжлэх биз ээ.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.