• Latest
  • Trending
М.Батжаргал: Би Олимпын медальт Б.Амарболдын ээж хэмээн бахархалтайгаар хэлдэг

М.Батжаргал: Би Олимпын медальт Б.Амарболдын ээж хэмээн бахархалтайгаар хэлдэг

2022-03-21
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, May 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

М.Батжаргал: Би Олимпын медальт Б.Амарболдын ээж хэмээн бахархалтайгаар хэлдэг

by admin
2022-03-21
in ЯРИЛЦЛАГА
0
М.Батжаргал: Би Олимпын медальт Б.Амарболдын ээж хэмээн бахархалтайгаар хэлдэг

Өнөөдөр Дэлхийн Дауны өдөр. Хүний 21 дэх хос хромосом гуравласан байдаг тул Дэлхий даяар гуравдугаар сарын 21-ний өдрийг Дауны өдөр болгосон түүхтэй.

Үрийнхээ царайд өдөр бүр инээмсэглэл тодруулж, аз жаргалтай байлгаж чаддаг эцэг эх, гэр бүл олон байдаг нь сайхан

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

Монгол Улсад хүнлэг, тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохын тулд, нийгэмд зөв мэдээлэл хүргэж, нөлөөллийн ажлыг амжилттай хэрэгжүүлэхээр Монголын Тусгай Олимпын хороо, Улаанбаатар Ротари Клуб, Мобиком Корпораци ХХК хамтарч “Боломжийг Бүгдэд” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 2022 оны гуравдугаар сарын 18-20-ний өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод Тусгай олимпын наадам-нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд асуудал бишгүй тохиолдоно. Асарч халамжлах нэг хүн заавал байх шаардлага гарч түүнийгээ дагаад санхүүгийн байдал хүндэрч, гэр бүл салж, ганц бие ээжүүд хүүхдээ өсгөх тохиолдол цөөнгүй бий. Гэхдээ зөвхөн бусдын гарыг хараад суулгүй, асуудалд шийдэл олж, боломжит зүйлсийг туршин, хүүхдийнхээ хөгжилд юу юунаас илүү анхаарч, нийгэмшүүлж, үрийнхээ царайд өдөр бүр инээмсэглэл тодруулж, аз жаргалтай байлгаж чаддаг эцэг эх, гэр бүл олон байдаг нь сайхан. Тэдний нэг бол Монголын Дауны холбооны гишүүн М.Батжаргал.

Чойбалсан хотноо болсон Тусгай олимпын наадамд оролцсон ээж, хүү хоёр анхаарлыг минь татсан юм. Ээж М.Батжаргал өөрийн туршлага, амьдралынхаа түүхийг тайзан дээрээс олонтой хуваалцахад түүнийг хүүгийнхээ төлөө ямар их сэтгэл гаргаж, хүүгээ бусдын адил хөгжүүлэхийн тулд нөр их хөдөлмөрлөснийг мэдсэн. Нэмэлт зүйл тодруулахаар утсаар залгатал “Эгч нь хүүтэйгээ музей үзэж байна. Удахгүй теннисний дугуйланд нь хүргэж өгөхөөр зав гарна. Тэгээд эгч нь ярья” хэмээх үгнээс л түүнийг өдөр бүр үрийнхээ төлөө “гүйдэг” эх хүн гэдгийг нь илтгэнэ.

“Би олимпын наадмын медальт Б.Амарболд хүүгийн ээж хэмээн бахархалтайгаар хэлдэг” хэмээн өөрийн туршлагаасаа хуваалцахаар тайзан дээр зогсохдоо хүүгээрээ чин сэтгэлээсээ бахархах эх хүний өнгө аяс түүний дуу хоолойноос мэдрэгдэнэ.

Математикын багш мэргэжилтэй М.Батжаргалын хүү Б.Амарболд 2019 онд Абу Дабу хотноо болсон Тусгай олимпын наадмын ширээний теннисний тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн чадварлаг тамирчин.

Тэрээр 2004 онд хүүгээ төрүүлсэн цагаасаа хойш гурван жилийн хугацаанд олимпын тамирчин болгох талаар бодох нь битгий хэл хүүгээ хэрхэн өвтгөхгүй, эрүүл саруул өсгөж, яаж хүмүүжүүлж хүн болгох талаар л боддог байв. Анх төрөхөд нь эмч “Хүүгээ удамшлын эмчид үзүүлээрэй” гэхээс өөр зүйл хэлэлгүй эмнэлгээс гаргажээ. Тэгээд хүү нь долоон сартай байхдаа ханиад нь хүндэрч ЭХЭМҮТ-д хэвтэхэд эмч нь түүнийг дауны хам шинжтэй болохыг хэлснээр анх мэджээ. Тухайн үед энэ талын мэдээлэл хомс ба анх мэдээд маш хэцүү санагдаж байснаа хуваалцсан юм.

2007 онд нөхөр нь ажлаар Шанхай хотноо явж байхдаа Тусгай олимпын наадмын талаар анх мэдээд Монголдоо ирээд хоёулаа ярилцсаны эцэст тухайн ондоо Шанхайд болох наадмыг үзэж сонирхохоор хүүгээ үлдээгээд хоёул явжээ. Тухайн үед Монголоос тамирчин оролцоогүй байсан ба таван тивээс ирсэн бусад тамирчин хүүхдүүдийг хараад маш их баярлан урам зориг орж, тэднээр бахархах сэтгэл төрж байснаа хуваалцсан юм.

Тэрээр “Арьс, үсний өнгө л өөр болохоос тэд яг л миний хүүтэй адилхан харагдаж байсан. Тухайн үед Монголын тамирчид оролцоогүй байсан ба нөхөр бид хоёр олон төрлийн спортын тэмцээнийг шимтэн үзээд маш их урам зориг аваад нутаг буцсан. Миний амьдралд болон хүүд минь Тусгай олимп асар их өөрчлөлтийг авчирсан” гэсэн юм. Тухайн үед гурван настай байсан хүүгээ ирээдүйд олимпын тамирчин болохгүй ч спортоор хичээллэж болох юм байна хэмээх урамтай, зорилготой бодлыг тээн хүү дээрээ иржээ. Тиймээс зааланд түүний үгийг сонсож суусан эцэг эхчүүдийг ч мөн харихдаа хүүхдийнхээ төлөө зорилготой, урам дүүрэн буцахыг чин сэтгэлээсээ хүссэн юм.

Шанхайгаас ирээд тэр зунаа зуслангийн байшиндаа теннисний ширээ авч тавьжээ. Гэрийнхэн нь болон орж гарсан зочид теннис тоглохыг Б.Амарболд хүү хараад л суудаг байв. Багагүй томрохын хэрээр ганц нэг цохисоор 2015 онд мэргэжлийн багшийн заавар дор тасралтгүй хичээллэн өдгөө олимпын медальт мундаг тамирчин болжээ.

Дауны хам шинжтэй хүмүүст хараа муудах үзэгдэл түгээмэл байдаг ба ширээний теннисээр хичээллэж эхэлснээсээ хойш Б.Амарболд хүүгийн хараа эрс сайжирсан байна. Чойбалсан хотноо болсон наадмын үеэр Б.Амарболд хүү үргэлж инээн, цовоо цойлгон гүйж, хөгжилтэй бүжиглэж, найзтайгаа тоглож, “гэрэл цацруулж” байсан ба түүний энэхүү төрхийг харах нь мөн л аз жаргалыг мэдрүүлж буй нь ээжийнх нь харцнаас илэрхий байлаа. Ээж нь түүнтэй бөмбөгөөр харилцаж эсвэл ширээний теннис тоглон бие халаалтыг нь хамтдаа хийж байсан юм. Олимпын медальт Б.Амарболд хүүгийн хурд, самбаачлах чадвар нь аргагүй л сайн байлаа.

Хүү нь олимпын тамирчин болсон ч цаашид амжилтыг нь ахиулж, тасралтгүй хичээллүүлэх зорилготой гэлээ. Тэрээр тус арга хэмжээг зохион байгуулсан Тусгай олимпын хороо, Монголын Дауны холбоо, Мобиком Корпораци ХХК-д талархаж буйгаа илэрхийлсэн.

Б.Амарболд хүү ирэх 2023 онд Германы Берлин хотноо болох Тусгай олимпын наадамд оролцож, медалийнхаа өнгийг хувиргахаар бэлтгэлдээ аль хэдийнэ оржээ. Ээж М.Батжаргал жил бүрийн олимпод хүүгээ алгасахгүй оруулахыг эрмэлздэг гэсэн юм.

Мятрашгүй ээж, мундаг хүү хоёрт аз жаргал, эрүүл энх, спортын их амжилт хүсье.

gogo.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.