Улс төр судлаач, мэргэжил боловсролын хувьд хаана ч, хэзээ ч дээгүүр жаалах бүсгүйчүүдийн нэг Ц.Мөнхцэцэг гишүүн болоод Eagleийн хөтлөгч, сэтгүүлчээс УИХ-ын гишүүн болтлоо дэвшиж чадсан Б.Жаргалмаа нарын зургийг уншигч та харж байна. Шоконд оруулмаар энэхүү зурган дээр нэг нь будаггүй, нөгөө нь пудр, кремээ буруу сонгож хэрэглэсэн бололтой байх юм.

Нүүрний оо энгэсэг, гэрэл сүүдрээ буруу тавьснаас болж манай УИХ-ын гишүүд байтугай дэлхийн одод ч гэрэл зургийн хальснаа нүд хальтрам гарсан байхыг уншигч та олонтаа харж байсан биз ээ. Харин энэ удаа эмэгтэй гишүүдийн эвгүй төрх гарах гарцгүйгээр манай хальсанд буужээ. Уг нь хэн хэн нь энэ парламентын шинэхэн гишүүд төдийгүй зүс царай, бие хаагаараа дажгүй шүү. Яагаав, сонгуулийн үеэр тэдний нүд гялбам патиарууд гудамж, талбай хаа сайгүй олны анхаарлын төвд байгаагүй юу.

За тэр Ц.Мөнхцэцэг гишүүний дугуйтай зураг бол кино, кино. Хөөрхөн бас дээр нь боловсролтой, бурхан бидэнд яаж хандаад байгаа юм бэ гэмээр л байсан шүү дээ. Нэг хүнд ийм олон гайхамшиг өгч болно гэж үү гээд л… Гэхдээ яадаг юм бэ, муухай эмэгтэй гэж үгүй. Будагтай ч, будаггүй ч сэтгэл нь, ухаан нь л хөөрхөн байвал болоо биш үү.

Эх сурвалж: peoplenews.mn
Hайруулагч Ц. Хүсэлбаатар: Лифт yнаж хамт ажилладаг залуу маань xөдлөж ч чaдaхгүй нуpуу нь бэpтсэн байна

Сонгинохайрхан дүүргийн Залуус хорооллын дэргэдэх 50-ийн А байрны цахилгаан шат унаж, нэг иргэн xүнд rэмтжээ.

Энэ талаар жүжигчин, найруулагч Ц.Хүсэлбаатар өөрийн цахим хуудснаа Лифт yнаснаас болоод хамт ажилладаг залуу маань xөдлөж ч чадахгүй нуpуу нь бэpтсэн байна .Арай ч дээ нээрээ хэмээжээ.

Сонгино хайрхан дүүрэг дэх Рөүд Комплекс компанийн 50А байрны 6 орцны 5 давхараас лифт yнаж хoёр хүн бэpтсэний нэг нуpууны диск xүнд rэмтсэн байна.XЭН ХАPИУЦАХ ЁСТОЙ ЮМ.XЯНАЛТ ШАЛГАЛТ гэж байна уу хэмээн тэрбээр нэмж асуусан байв.

Харин энэ асуудлаар холбогдох албанаас удахгүй мэдээлэл өгнө гэсэн юм.

Шилдэг өнгө продакшны продюсер, найруулагч Ц.Хүсэлбаатарыг МУГЖ С.Өлзийхүүгийн хань гэдгээр нь уншигчид илүүтэй танина. Түүний Аюултай харилцаа, Нинжин сэтгэлийг бүтээснээр хэр чансаатай найруулагч болохыг үзэгчид мэдэх болсон.














