Завхан аймгийн Тэлмэн сумын нэгэн иргэнийг гадаа шонгийн модноос гав.лаг.дсан бичлэг нийгмийн сүлжээнд тарсан. Энэ талаар “Цаг агаар хасах хэмтэй байхад гадаа гавлаж байгаа нь хүн.ий эр.хийг н.о.цтой зөрчиж байна” хэмээн иргэд шүүмжилсэн юм.
Тэгвэл Завхан аймгийн цагдаагийн газраас уг явдалд тайлбар өглөө.
“2022 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 51 минутад Завхан аймгийн Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш Ц-ээс “Дотуур байранд сог.туу х.ү.н орж ирээд хүүхдээ хөдөө гэр рүүгээ авч явна гээд хэр.үүл мар.гаан үүсгээд байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлжээ.
Дуудлагын дагуу тус сумын хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаагийн хамтаар хүлээн авч холбогдох шалгалтын ажиллагааг хийхэд тус сумын Баян-Айраг багт оршин суух иргэн М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, сог.туу.руу.лах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодсон болох нь тогтоогдсон байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/-д байрлуулж, зөрчил гаргасан иргэнд нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэсэн байна” гэжээ.
Цагдаагийн байгууллагаас “Энэхүү журмыг хэрэглэхдээ хүн.ий эр.хийг зөр.чиж ха.сах хэмд гадаа иргэнийг гавласан асуудалд Аймгийн цагдаагийн газраас тухайн иргэнээс хүлцэл өчиж байна” гэлээ.
Эх сурвалж: Завхан аймгийн цагдаагийн газар













