М.Чингисхаан АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлж ард түмнээс 500 саяын хандив гуйсан тухай сошиал орчинд шуум тарсан тэгвэл энэ талаар тэрээр залруулга хийжээ.
им
М.Чингисхаан АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлж ард түмнээс 500 саяын хандив гуйсан гэв үү?

М.Чингисхаан АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлж ард түмнээс 500 саяын хандив гуйсан тухай сошиал орчинд шуум тарав. Тэрээр АН-ын даргын дэнчин 500 сая байдаг тул ардын хүүгээ дэмжээд хандив өгөөрэй хэмээн пост тавьжээ. Ямартай ч өөрийнхөө дансыг тавьсан байх бөгөөд эс бол дансыг нь мэддэг зарим нэг нь түүнээр даажигнав уу? Хэрэв тийм бол үүн дээр хуулийн хариуцлага үүрэх учиртай.
Налайх дүүрэгт үлдсэн цор ганц “биеийн тамирын талбайг“ устгахаар болжээ

Налайх дүүргийн “Эрдэмийн оргил” цогцолбор сургууль нь Налайхдаа төдийгүй Улаанбаатартаа ховорхонд тооцогдох биеийн тамирын талбайтай. Тийм ч учраас Налайх дүүргийн “Эрдэмийн оргил” цогцолбор сургуулийн сурагчид хөнгөн атлетикийн төрлөөр улсдаа дээгүүр байр эзэлсээр иржээ.
Налайх дүүргээс төрөн гарсан үе үеийн спортын алдартнууд энэ сургуулийн биеийн тамирын талбай дээр л бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан бөгөөд намрын спертикат гэх мэт бүх нийтийг хамарсан спортын бүхий л төрлийн тэмцээн уралдаан тус дүүрэгт цор ганц үлдсэн энэ талбай дээр л хийгдсээр иржээ.
Налайх дүүрэгт үлдсэн цор ганц биеийн тамирын талбай
Гэвч тус дүүргийн удирдлагууд дүүрэгтээ цор ганцхан байдаг тус талбайг устгаж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 320 хүүхдийн суудалтай, сургуулийн өргөтгөл барих ажлыг тун удахгүй эхлүүлэх гэж байгааг тус дүүргийн иргэд бидэнд мэдээллээ.
Цор ганц үлдсэн биеийн тамирын талбай барих гэж сургуулийн өргөтгөлийн зураг төсөл
Налайх дүүргийн иргэд “Манай дүүрэг хүн амын суурьшил сийрэг хаа сайгүй л хоосон талбай байсаар байхад яагаад цор ганц үлдсэн энэ биеийн тамирын талбайг устгаж байгаа юм бэ? Дахиж ийм биеийн тамирын талбайтай сургууль хэзээ ч баригдахгүй шүү дээ” гэдэг гомдлыг хэлж байна.
Тун удахгүй устгах гэж буй биеийн тамирын талбайн зураг
Налайх дүүрэгт сүүлийн жилүүдэд Нийслэлийн Ерөнхий боловсролын 109, 119 дүгээр сургуулиуд баригдаж, ашиглалтад орсон боловч гаднаа биеийн тамирын талбайгүйгээр баригдсан байна.
“Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн өмнөх захирал Г.Гантөмөр гэх хүн тус сургуулийн нэр дээр бүртгэлтэй газрын нэгээхэн хэсгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч барилга барих гэж байхад нь тус сургуулийн ажилчид, үе үеийн төгсөгчид хүчтэй эсэргүүцэн болиулж байсан хэмээн эх сурвалж хэллээ.
Налайх дүүргийн иргэд манай дүүрэгт шинэ сургууль нэн хэрэгтэй байгаа. Гэхдээ дүүргээр дүүрэн байгаа хоосон газар дээр сургууль барихын оронд цор ганц үлдсэн биеийн тамирын талбайг минь устгаж яах гэж байгаа юм бэ хэмээн гоморхлоо илэрхийлж байна.
“Эрдмийн оргил” цогцолбор сургуулийг Шадар сайд С.Амарсайхан, МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг нар төгссөж байжээ.
Эх сурвалж: nuuts.mn














