Энгэрийн яргуй цасан дор зүүдэлж, малчны хотонд төлийн дуу цангинаж байна. Урин хавартай золгон, дэлгэр айсуй энэ цаг үед өнөө жилийн анхны бороо Дорноговь аймгийн Сайншанд, Дэлгэрэх, Эрдэнэ суманд орлоо. Анхны бороо өнгөрсөн шөнө буюу энэ сарын 15-ны шөнө орсон байна.
Харин Дархан-Уул, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Завхан, Увс, Ховд, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудад цас орж, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудад шороон шуурга шуурсан байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун байжээ.













