Улс төрд цахиур хагалах олон чадварлаг залуус хүч түрэн орж ирж байх шиг байна. 70-80-аад оныхны төлөөлөл болох Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-н гишүүнээр хоёронтоо сонгогдсон ирээдүйн Ерөнхий сайд ч гэж нэрлэгдэх болсон Их засгаар овоглодог Н.Учрал гээд дурьдвал урт жагсаалт гарах нь тодорхой.
Улс төрийнхөн дундаа зангарагтай, ‘координат зурдаг’ гэж цоллуулдаг эрхэм бол нийслэлийн фракцийг атгадаг Т.Бадамжунай.
Батбаясгалан Жунай эрхмийг УИХ-ын гишүүн байсан 2004-2008 онд түүний туслахаар ажиллаж байсан аж. Ж.Батбаясгалангийн эхнэр Г.Хосбаяр УИХ-ын гишүүн С.Ламбаагийн туслахаар ажиллаж, залуухан хосууд үерхсээр гэрлэсэн. Тэр үед Т.Бадамжунай, С.Ламбаа хоёр худ ураг боллоо гэж хэвлэлүүд бичиж байлаа. Архангайн гаралтай залуус, Архангайн угшилтай гишүүдийн туслахаар ажиллаж байгаад хамт амьдарсан хос дөрвөн хүүтэй болжээ. Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан дөрвөн хүүтэй болж, гэргий нь Алдарт эхийн хоёрдугаар одон гардсан баяраа олон нийтэд хуваалцжээ.

