Балетчны сургалтын төвтэй Сүндэръяа гэх бүсгүй Сүнээ нэрээрээ твитерт алдартай. Балетчин мэргэжил эзэмшсэн ч тайзан дээр бүжиглэж үзээгүй Сүнээ алдарт Алаг морьт Дандар баатрын зээ охин гэж анх олонд танигдсан.
Тиймээс Алаг морьт баатрын зээ охин Ардын намын ах нарт таалагддаг бололтой. Нэр холбогдон хардагдсан хүн нэг бус. Засгийн газрыг шийдвэрийг урьдчилж мэдээлдгээс болоод томчуудтай холбоотой гэх болсон.
Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгууль шувтарч байхад Булган аймгаас нэр дэвшсэн, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй холбоотой зураг гарч, Б.Сүнээ ахынхаа нэр хүндэд том сэв суулгасан удаатай. Мөн инстаграммд алдартай, Сүнээ байнга зургаа оруулдаг хар машиныг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ авч өгсөн гэж шуугилаа.
Харин гандан буурдаггүй Сүнээ “Машиндаа их хайртай. Их бэлэгшээж хүсэж авч билээ… Учир нь Талийгаач Г.Батхүү агсны охин Цэлмэгээс энэ машинаа ямар ч урьдчилгаагүй бүтэн мөнгөө төлөөд шууд авч байлаа. Ганхөлөг бид сайхан найзууд, надад яриад хямдхан ч өгсөн…” гэж тайлбарласан билээ.
Саяхан даа, УИХ-ын гишүүн Ц.Ана ндбазарыг d.a.p.a.м..m үзүүлсэн гэж томоохон шуугиан дэгдээж, УИХ-ын гишүүн Ц.Ана ндбазар болон түүний “Сод монгол” группийн нэр хүндэд томоохон сэв суулгалаа.
Энэ асуудлыг хуулийн байгууллага эцэслэн шийдэх биз ээ. Балетийн сургалтын төвөө зарж, хүүхдүүдэд бүжиг заах эрхгүй, хариуцлагаа хүлээж байна гэж уучлал гуйсан Б.Сүндэръяа сүйн бөгж авчээ.
Энэ тухайгаа мөн л ил зарлан бичиж, хайр дурлалаа, шинэ шатанд гарч байгаа харилцаагаа тунхаглалаа. Гэвч Б.Сүндэръяагийн сүйт залуу одоо хүртэл олонд үзэгдсэнгүй. Энэ сүйн бөгжний эзэн хэн бэ, эсвэл сенсаац дэгдээх дуртай Б.Сүнээ өөртөө сюрприз барив уу гэхчлэн хардуулж байна.














