“Цахилж яваа гөрөөс” кинонд эхнэрээ хаяад өөр бүсгүйд сэтгэл алдардаг секси залуугийн дүрээрээ олонд бүр ч танигдаж, Монголын кино урлагт тэсрэлт авчирсан түүнийг тэр л чигээр нь арай үнэлээд байлдаг юм биш биз гэх бодол олон олон үзэгчдийн сэтгэлд хургадаг байж мэднэ. Тэгвэл тэр бол дүр шүү дээ. Эр хүн хүсэл тачаалдаа дийлдэж болохгүй гэдгийг л харуулсан хэрэг. Түүнээс биш тэр амьдрал дээр хамгийн журамтай нэгэн гэдгийг хамтран зүтгэгч жүжигчид нь гэрчилдэг юм билээ.

“Зүрхэнд шивнэсэн үг”, “Орхидос”, “Амьдралын урсгал”, “Цагаан дуганы гэгээ”, “Богд хаан”, Хунгийн сүүлчийн дуу”, “Хийморь”, “Бүтэн амьдрал”, “Босго тотго”, “Хайр эргэсэн хавар” зэрэг дэлгэцийн 60 гаруй кинонд дүр бүтээсэн энэ өвгөнийг “Сахал Пүүжээ” гэж үзэгч олон нь хүндэлдэг, авгайлдаг.

Дэлгэцийн урлагаас гадна Ульям Шекспирийн “Ромео Жулетта”, “Макбет”, А.П.Чеховын “Цахлай”, Р.Таагүрийн “Цусан тахилга”, “Цуст хурим” “Парисын дарь эхийн сүм”, “Ану хатан”, “Тэнгэрийн хүү”, “Оролмаа эх”, “Гамлет” гэх зэрэг 100 гаруй жүжгийн гол болон туслах дүрийг тэр тайзнаа амилуулсан ховорхон гавьяатан шүү дээ.
.
.
.
. 
Тэгвэл “Төр түүнийг яагаад мартаад байдаг юм бол оо” гэх ийм харуусал шагналын хур буух мөч бүрд ард түмэнд төрдөг нь ч өдгөө нууц биш болж.














