“Танихгүй хүний толгойн дээр халуун кофе асгасан” хэргээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа өнөөдөр тус сургуулийн оюутан Батбаярын Ариунзаяагийн асуудлыг хэлэлцэж, хөөх шийдвэр гаргажээ.
Тус сургуулийн дотоод журмын дагуу оюутнууд 1.5.1 Хууль дээдлэх, 1.5.5 Хариуцлагатай, ёс зүйтэй байх зарчим болон ёс зүйн дүрэмд үндэслэн тус оюутныг хасах өргөдлийг гаргасан.
Ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж буй оюутан ирээдүйд хуульч мэргэжлээр төгсгөж болохгүй гэж оюутнууд болон иргэд үзэж байгаа юм.
14 мянган иргэн Шалзлагч Б.Ариунзаяаг МУИС-иас хөөх санал өгчээ
МУИС-ийн Хууль зүйн төгсөх курсийн оюутан Б.Ариунзаяа кофе шопт үйлчлүүлж байсан охины дээрээс халуун кофе асгасан хэрэг гарсан. Үүнд иргэд эдгүүцэж, ёс зүйгүй оюутныг хуульч мэргэжлээр төгсгөж болохгүй хэмээн хуулийн сургуулиас нь хасахаар санал авч эхэлсэн байна. 11 цагийн өмнө эхэлсэн уг санал асуулгад 09:30 цагийн байдлаар 14 мянган иргэн хандаж “МУИС-ийн оюутнууд Б.Ариунзаяаг хөөлгөх” хүсэлтэйгээ илэрхийлжээ.
Тус сургуулийн дотоод журмын дагуу 1.5.1 хууль дээдлэх, 1.5.5 хариуцлагатай, ёс зүйтэй байх зарчим болон ёс зүйн дүрэмд үндэслэн тус оюутныг хасах хүсэлтээ өгсөн байна.
Та бүхэн санал өгөх бол доор холбоосоор орно уу.
Өчигдөр 22 настай эмэгтэй нь “Tom&Toms” кофе шопт 18 настай эмэгтэйн толгой дээрээс халуун кофе асгасан хэргийн бичлэг цахим орчинд цацагдаад байгаа билээ. Тухайн 22 настай А нь өмгөөлөгч Г.Батбаярын охин болж таарсан. Тэрбээр охиныхоо энэхүү үйлдлийн тухай хэвлэлд тодруулга өгөхдөө “мэдээгүй” гэх хариултыг өгсөн байдаг. Харин өөрөө тэрбээр “аавыг хуулийн салбарт гаргахгүй гэсэн явуулга” хэмээн өөрийнхөө үйлдлийг хаацайлсан байгаа юм.
Харин хохирогч охины аав хэвлэлд ярицлага өгөхдөө “Миний охиныг танихгүй байж, муухай харлаа гэх шалтгаанаар толгой дээрээс нь халуун кофе асгасан байсан” хэмээсэн байдаг.
Тэгвэл бусдын толгой дээр халуун кофе асгаж шалзалсан өмгөөлөгч Г.Батбаярын охин А-гийн бас нэгэн бичлэг мөн өчигдөр орой цацагдаж олон нийтийн бухимдлыг төрүүлэв. Тодруулбал, тэрбээр инстаграм хуудас нь найман мянган дагагчтай болсны төлөө баярлан машиндаа бүжиглэж буй бичлэг.
Тэр бусдын гоо сайхан, эрүүл мэндэд халдаж ноцтой гэмтэл учруулсандаа огтхон гэмшсэнгүй. Харин ч эл үйл явдлаараа олон дагагчтай болох “дон”-гоо гайхуулан баярлан бахдав. Улмаар “за миний инфлүзерийн карьер…” хэмээсэн байна.
Тэгэхээр их сургуулиа төгсөж амьдралд хөл тавиагүй 22 настай энэ эмэгтэйн хувьд олны танил болох “дон” бусдын гоо сайхан, эрүүл мэндээс үнэтэй байсан бололтой.
Нийгэмд бусдыг дээрэлхэж ийм шударга бус үйлдэл гаргаж, түүндээ сагсуурч буй тэрбээр МУИС-д хуулийн чиглэлээр суралцдаг тавдугаар курсийн оюутан. Сургуулиа төгсөөд алх, дэнс барьж бусдын амьдралыг шүүнэ, дэнслэнэ гэхээр илүү аймшигтай байна.













