www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Түгжрэлд буруу рультэй машин л буруутай юу

admin by admin
2022-03-02
in НИЙСЛЭЛ
0
Түгжрэлд буруу рультэй машин л буруутай юу
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн замын түгжрэлд машин ялангуяа Д.Сумьяабазарын хэлснээр буруу рультай машин л хамгийн их буруутай юм байх.

Улс орон, хотыг сүүлийн 20 гаруй жилд удирдаж ирсэн хүмүүсийн буруу бодлого, шийдвэрүүд л энэхүү түгжрэлийн гол буруутан байлтай. 500 мянган хүн амьдрах ёстой газарт улсынхаа нийт хүн амын талыг нь чигжчихээр ийн түгжрэхээс ч яахав.

Нийслэлийн хэтийн зураглалыг тэртээ соц үед хийхдээ Улаанбаатарт 500 мянган хүн амьдрахад болно гэж үзэж иржээ. Гэтэл эдүгээ нэг сая 600 мянга гаруй хүн чихэлдэж байна.

Бид болсон болоогүй 650 мянган машинаараа хотынхоо жаахан цардмал зам дээр гаран түгжирч байгаа.

Улаанбаатарт улсынхаа ихэнх хүнийг цуглуулсан нь үе үе төр засгийн алдаатай буруу бодлого шийдвэрийн үр дүн. Тэгвэл 1990-ээд оны сүүлчээс хотыг удирдаж ирсэн нөхдүүдийн буруу бодлого шийдвэр, газрын наймааг өргөжүүлж хотыг зам талбайгүй цементэн ширэнгэ болгох хувиргасан нь энэхүү түгжрээний гол буруу.

Гэтэл хотын дарга Д.Сумьяабазар буруу рультэй машиныг хамгийн их буруутгаж хорьж цагдах тухайгаа зарлаж эхэллээ.

Үнэнийг хэлэхэд тэр машинууд бүгд тийм муу юм ч биш л дээ. Зөв талдаа хүрдтэй машинаас илүүтэй буруу талдаа хүрдтэй машин оруулж ирж байгаа нь бас машины буруу гэхээсээ та бүхний өөрсдийн чинь л буруу биздээ эрх мэдэлтэнүүдээ.

Буруу болгоныг бусдад тохдог бүр байтлаа эд зүйлд буруу өгдөг энэ хандлага арай л хэтэрч байна. Тэгээд ч буруу талдаа хүрдтэй машиныг хориглох асуудал түгжирч эхэлснээс л хойш яригдсан. Гэсэн хэдий ч хэн ч машин оруулахыг хориглоогүй. Тиймээс л ийм байдалд хүрсэн.

Машинтай тэмцэхээсээ өмнө та нар бодлого шийдвэртэйгээ тэмц. Цементэн ширэнгэн дундуураа замаа давхарлаад өг, хөдөө аймаг орон нутагт гарах хүмүүсийг урамшуулаад өг. Тэр шинэ Майдар, Хөшгийн хөндий дэх шинэ суурьшлын бүсээ хурдан ажил хэрэг болго, Их дээд сургуулиа нүүлгэ, тэр захуудаа хотоос гарга аа. Хамгийн гол нь нийтийн тээврээ сайжруул. Тэр дүүжин тээврээ ч тавь. Метро ч барь. Түүнээс машин өөрөө түгжээ үүсгээд байгаа юм шиг бодлогоо орхи.

Та нарын баруун хүрдтэй том том бандгар жийпээ түгжрэлгүй унах хүсэлд ард иргэдийн хөл залгаж буй приус тэргүүтэн хэлмэгдэх ёсгүй ээ Д.Сумьяабазар даргаа.

Gereg.mn

Post Views: 931
Previous Post

АН-ын хуулийн зөвлөх Г.Батбаярын харгис охин Б.Ариунзаяатай танилц

Next Post

“Харанга“ хамтлаг “Чамдаа би хайргүй байхын аргагүй“ шүлгийг үнэхээр сайхан дуу болгожээ

Next Post
“Харанга“ хамтлаг “Чамдаа би хайргүй байхын аргагүй“ шүлгийг үнэхээр сайхан дуу болгожээ

“Харанга“ хамтлаг “Чамдаа би хайргүй байхын аргагүй“ шүлгийг үнэхээр сайхан дуу болгожээ

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.