Өнгөрсөн долоо хоногт “тэмцэгч” гэдгээрээ танигдсан “Монгол хүн монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг Тагнуулын Ерөнхий газраас баривчилсан нь олон нийтийн анхаарлыг татсан.
Түүнийг удаа дараа гадаадын тагнуулын байгууллагын санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдож, гэрт нь нэгжлэг хийхэд мөнгө болон тодорхой баримтууд ч олдсон гэж тагнуулаас мэдэгдсэн.
Тэгвэл эх сурвалжийн бидэнд ирүүлсэн мэдээллээр Ч.Мөнхбаяр Энэтхэг улсаас санхүүжилт авч, захиалгаар БНХАУ-ын эсрэг зохиомол явуулга хийдэг байсан нь баримтаар тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, Ч.Мөнхбаяр нь Монгол Улсыг хоёр хөрш улс буюу БНХАУ, Орос улстай үл ойлголцуулах зорилго агуулж, гуравдагч орны хүсэл сонирхлыг биелүүлдэг байжээ. Түүнийг хоёрдугаар сарын 17-ны өдөр Энэтхэгийн элчин сайдын яамны ажилтантай уулзаж, монгол мөнгөөр 200 орчим сая төгрөг авч байхад нь газар дээрээс нь баривчилсан байна.
Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас Ч.Мөнхбаяртай холбоо тогтоосон Энэтхэг улсын элчин сайдын яамны ажилтныг эpгүүлэн татахыг хүссэн байна. Хэрвээ эгүүлэн татахгүй бол ТЕГ-аас хүч хэрэглэн, дайчлан баривчлахыг мэдэгджээ.
Эх сурвалж: zuv.mn













