Баянзүрх дүүргийн 16-р хорооны … тоот байранд амьдардаг 31 настай эр.эг.тэй а.м.иа xop.ло.сон байдалтай н.а.с б.а.р.са.н хэрэг гарчээ. Хэргийн газрын үзлэгээр тал.ий.гаач доошоо харан хэвтэж, их хэм.жээ.гээр ц.у.с ал.д.сан бөгөөд цо.г.цос.ны ха.ж.ууд х.у.т.га байжээ. Та.л.ий.гаачийн хүз.үү ор.чимд х.у.т.гаар зүс.сэн ш.а.р.х үүссэн байна.
Эх сурвалжийн мэдээллээр талийгаач орон сууцаа барьцаанд тавьсан байсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас байрыг нь х.у.раа.х мэ.д.эг.дэл ирсэн, их хэмжээний өртэй байсан зэрэг шалтгаантай байжээ. Хэ.рэг гардаг өдөр та.лий.гаачийн ээж рүү ШШГЕГ-аас албан ажилтан холбогдож, “байр хураах” асуудлаар мэдэгдсэн бөгөөд ээж нь энэ талаар хүүдээ хэлэхэд ямар нэгэн хариулт өгөхгүй байсан аж.
Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Эх сурвалж: tsahiur.mn

.
Монголын тал нутгаас жүдо бөхийн дэлхийн тавцанд ирж буй дараачийн шинэ од

Олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн нэрт сэтгүүлч бөх судлаач ноён Николас Мэсснирийн олон улсын жүдо бөхийн холбооны сайтад тавьсан нийтлэлийг бүрэн эхээр нь хөрвүүлэн хүргэж байна.

Арав шахам жилийн өмнө Монголын Гран Пригийн анхны тэмцээн дөнгөж дуусч байхад бид Монголын тал нутгийн захад, Хөвсгөл нуур руу явах замд нэгэн жаахан охинтой тааралдаж байлаа. Тэр бол Бавуудоржийн Баасанхүү тэр үед дөнгөж арваад настай байсан түүнийг 2022 оны улирлын эхэнд жүдо бөхийн дэлхийн их дуулга тэмцээнүүдийн индэрт хоёр удаа авирна гэж төсөөлж ч байсангүй.

Тэр хэлэхдээ “Би Мөрөн хотод найзуудтайгаа цуг явж байгаад нэг өдөр зүгээр тэнэж явахын оронд жүдогоор хичээллэж үзэе гэж бодсон юм. Тэр үед би жүдогын ямарч мэдлэггүй байсан ч хөгжилтэй, сонирхолтой санагдаж байсан тэгээд би хичээж эхэлсэн. Цаашдаа ийм хэмжээнд хүртэлээ хичээнээ гэж төсөөлж байгаагүй ч одоо том зорилгын төлөө хичээсээр байгаа гэв.

Гэсэн хэдий ч түүний явж ирсэн агуу замнал цаашид үргэлжлэх нь дамжиггүй. 2021 онд Парис, Баку гэсэн хоёр тэмцээнд оролцоод удаагүй байсан тэрээр 2022 оны хоёрдугаар сарын эхээр болсон алдарт Парисын “Их дуулга”-аас мөнгө, Тель-Авив хотноо -48 кг-д дараалан хүрэл медаль хүртээд байна.

Тухайн үеийн Баасанхүүгий бэлтгэл сургуулилтын нөхцөлийг хараад түүний одоогийн ахиц дэвшлийг нь үнэхээр биширэхээс өөр аргагүй. Түүний хувьд жүдогын анхан шатны ямарч мэдлэггүй цагаан бүстэй эхэлсэн. Тэрээр урагдсан, нөхөөстэй шар өнгийн ачааны машины брезент дээр догжо болгон зассан маш жижиг давчуу зааланд бэлтгэл хийж эхэлсэн юм. Ханан дээр орон нутгийн жүдогийн багийн том зурагт хуудас, сагсан бөмбөгийн зураг байсан, учир нь энэ заал нь үнэхээр бачуурмаар жижигхэн ч гэсэн сагсан бөмбөгийн талбай болдог хэмээж байв.
“Би татами гэж юу байдгийг ч мэдэхгүй, жүдоч ч биш. Манай дасгалжуулагч Даваадорж багш бидэнд жүдо бөхийн анхны анхан шатны арга барилыг зааж эхэлсэн. Нэг өдөр гадаадаас хүн ирж байна, гээд биднийг заалан бэлтгэл хийж байхийг ирж харсан тэгээд бидэнд шинэ өмсгөл зэрэг маш гоё бэлэг өгсөн.

Тухайн үед IJF-ийн мэргэжилтнүүд зочлохдоо Жүдо бөхийн сургуулилалт хөтөлбөрийн хүрээнд хэсэг жүдочтой ирсэн бөгөөд бяцхан Бааска үргэлж инээмсэглэсэн эрч хүчтэй охин байв. Үүнд сайн шалтгаан байсан. IJF-ийн зочдын өгсөн бэлэг түүнд маш их таалагдаж ач холбогдол өгсөн хэрэг. Хэдхэн цаг үргэлжилсэн энэ айлчлал түүнийг цааш хол явах чин хүслийг төрүүлсэн үү?
Тэр ингэж хариулав:
“Тэр өдөр миний амьдарлын шинэ хуудас эргэсэн өдөр байсан. Тэр өдрийг хэзээч мартахгүй байх. Энэ бол миний жүдоч болсон анхны өдөр гэхэд болно. Тэр бэлэг шинэ өмсгөлийг авсаны дараа би жүдогоор хичээллэх ёстой юм байна би хичээх ёстой юм байна гэж арай нухацтай бодож эхэлсэн. Хэсэг хугацааны дараа Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд явсан. Хөдөө орон нутагаас цоо шинэ /кимоно/ өмсгөлөө өмсөөд хотод ирж барилдан анхны хүрэл медалиа авч байлаа. Түүнээс хойш жүдо миний амьдралын салашгүй нэг хэсэг болоод байна.
Тэр өмсгөл үнэхээр түүний түрүүлэх хүслийг өдөөсөн юм болов уу гэж бид гайхаж байсан ч тэр үүнийг баталж чадсан, Тэр ч байтугай түүний барилдаан ялах хүсэл зөвхөн түүний бодолд байсан ч гэсэн. Түүнд тулгарч байсан амьдрал, бэлтгэл сургуулилтын нөхцлөөс үл хамааран, магадгүй түүнд ялалт байгуулах хүсэл эрмэлзэл маш их байгаа нь түүнийг илүү өндөрт өргөж чадах нь тодорхой юм.
Түүнээс би саяхан барилдаан эхэлхээс өмнө нөгөө өмсгөлөө яасан гэж асуухад “Би тэр өмсгөлөө дэвжээндээ өгсөн. Одоо жаахан урагдаж байгаа ч Монголд амжилт гаргахад тусалсан зүйлээ өгдөг уламжлалтай. Энэ нь аз авчирдаг. Тиймээс Миний өмсгөлийг хүлээн авсан Мөрөн хотын залуу жүдочид аз тохиож амжилт гаргах байхаа нададч бас аз авчирна гэдэгт итгэж байна гэв.”

Парисын их дуулгын медальтнууд
Түүний дараачийн том зорилт бол “Мэдээж дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимп” Парис, Тель-Авивын татами дээр Монголын тал нутаг газар зүйн хувьд алс хол байсан ч энэ охины сэтгэлд ялахын хүслээр жигүүрлэсэн эрч хүчний салхи сэвэлзэж, тэр нь түүнд нэмэлт хүч болсон нь дамжиггүй. Тель-Авивын “Их дуулга”-ын өмнө дэлхийд 43-т бичигдэж байсан тэрээр чансааны хэд хэдэн шат ахих нь гарцаагүй. Түүний гайхамшигт аялал олон улсын тавцанд дөнгөж эхэлж байгаа бөгөөд одоо ийм залуугаараа дэлхийн тойрогт анхны хоёр том ялалт медалийн тавцанд зогссон явдал нь ирээдүйд түүнийг дэлхий таньдаг болсоны дараах дурсамжуудын нэг байх болно. Бааска минь ирээдүйн их аялалд чинь амжилт хүсэе арван жилийн өмнөх шигээ үргэлж инээмсэглэсээр ялалтын тавцанд зогсож байгаарай.
Орчуулсан: Ц.Амгаланбаатар













