Өчигдөр /2022.02.17/ О.Мөнхжингийн ивээн тэтгэдэг сагсанбөмбөгийн “IHC Apes” баг “Хасын хүлгүүд”-тэй өрсөлдөв. Ингээд “Хасын хүлгүүд” хожжээ. Харин тоглолтын үеэр О.Мөнхжингийн гаргасан үйлдэл олны дургүйцлийг хүргэж байна.
Эхэндээ “IHC Apes” хожиж байсан ч тоглолтын сүүл хэсэгт оноо алдаж эхэлсэн. Сагсан бөмбөгийн тоглолтын үеэр үзэгч, хөгжөөн дэмжигчид сэтгэл хөдлөлөө янз бүрээр илэрхийлдэг. Харин “Хасын хүлгүүд”-ийн дэмжигчид “IHC Apes” рүү чиглэсэн сөрөг өнгө аяс бүхий дуу авиа гаргахад О.Мөнхжин дунд хуруугаа үзүүлж, талбай дээр ёс зүйгүй үйлдэл гаргав.
“IHC Apes” хөрөнгө, мөнгөөр “угжуулж” гарч ирсэн, шинэ баг. “Хасын хүлгүүд” энэ салбартаа удаан хугацаанд, үнэнчээр, бор зүрхээрээ хөдөлмөрлөж ирсэн түүхтэй. Энд ялгаа бий. Ялгааг О.Мөнхжингийн дунд хуруу ч үзүүлэв.
Х.Мандахбаяр МАН-д махран зүтгэсний эцэст албан тушаалаар шагнуулав

Эрхэт монгол группын эзэн Х.Мандахбаяр Өмнөговь аймагт МАН-ыг төлөөлөх үүрэгтэй эрхэм даргын албан тушаалд томилогдов. Өнгөрөгч их хурлын сонгуульд төрөлх Өмнөговиосоо тодрох гэсэн боловч тойргийн ардууд нь түүнд дүн тавьсан уу гэлтэй түр азнуулсан юмдаг. Ямартайч мань эртэй өвдөг тохой нийлүүлэн сонингийн зар гарчиглаж, өвөр түрүүндээ орж ууж идэж явсаны хувьд зиндаа сонины эрхлэгч байгаад, сэтгүүлчдийн эвлэлийн дарга явсаныг, хэрхэн огцом тодорч гэнэт баяжсаныг мэдхийн дээдээр мэдэх нэгний хувьд манай Мандахаа бол аль засагт амьдарч чадах сүйхээтэй эр гэдэгчлэн амаа дарж алгаа ташиж суухаас яахав. Нийгэм Мандахаа хоёр намайг ийм болгож орхисон хойно.
Түүний хотод хийдэг албан ажил толгойтой үснээс нь ч их атал засагт хэрэгтэй зайран хэмээн албан тушаалд томилсоныг бахархан хүлээн аваад ингэж сийрүүлжээ.
Х.Мандахбаяр: Өмнөговь аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг намын удирдлагууд, эрхэм журмын нөхдөөс даалгалаа. Шударга зарчмыг баримталж, эвийг хичээж, хамтын хүчээр говь нутгийнхаа хөгжил дэвшил, говьчуудынхаа эрх ашгийн төлөө тууштай ажиллах болно.
/манай Мандахаа бол аль засагт амьдарч чадах сүйхээтэй эр шүү/
.
.
. 
Ц.Дорж













