Хөгжлийн банкны эргэн тойрон дахь дуулиан шуугианы мөрөөр сэтгүүлчид тус банкийг дампуурлын ирмэгт авч ирсэн улс төрчдийн гар хөл эргэн тойрны хүмүүсийн хамаарал бүхий компаниудын зээлийн мэдээллийг дэлгэж эхэлсэн. Тэгвэл зариг.мн болон Улаан балын Лодойсамбуу нар санаачлан салбар бүрийн төлөөллийг оролцуулан “ӨӨРӨӨР НЬ ТӨЛҮҮЛЬЕ” нэртэй хэлэлцүүлгийг яг одоо Туушин зочид буудалд хийж байна.
Тэгвэл энэ үеэр хөх хотын консул асан ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ Буянгийн Жагаа хоёр хоорондоо гар зөрүүлэх дээрээ тулав.
. 
Бичлэг:
”Хөгжлийн банк ирэх жил 800 орчим сая ам.долларын гадаад бонд эргэн төлөх ёстой”

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн: 2021 оны 11 дүгээр сард Хөгжлийн банкад ээлжит шалгалтаа хийсэн. Тухайн үед зөрчлүүд илэрсэн. Шалгалтын дүгнэлтүүд Хөгжлийн банк өөрсдийн эх үүсвэрийн тал дээр валютын ханшийн доголдол асар их хэмжээнд орсон. Ялангуяа үүнд Самурай бондоор иенийн санхүүжилт авсан нь асар их нөлөөлсөн.
2021 оны 12 дугаар сарын сүүлийн өдрийн байдлаар 4 их наяадын активтай байсан. Үүнийг дотор нь задлаад үзвэл чөлөөт мөнгөн эх үүсвэр нь 703 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалт талдаа 356 тэрбум төгрөг, зээлийн өрийн үлдэгдэл цэвэр дүнгээр 2.1 их наяд, нийт дүн нь 2.6 их наяд төгрөг гэсэн зээлийн багцтай үйл ажиллагаа явуулж байсан. Нөгөө талаар харилцах дансанд 14 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Хадгаламжийн хувьд гаднаас бондын эх үүсвэр татдаг учир хадгаламжийн дансыг төдийлөн ашигладаггүй байсан. Банкны хамгийн том үзүүлэлт болсон өр хөрөнгийн үзүүлэлт нь 995 тэрбум төгрөг байна.
Хэлэлцүүлгийн эхэнд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул ZOOM-ээр оролцож Хөгжлийн банкны одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.
Тэрбээр “Монголбанкнаас активын чанарын шалгалт оруулсны үндсэн дээр нийт 55 гаруй хувийн зээлийн актив чанаргүй болсон гэсэн дүгнэлт гарсан. Хөгжлийн банк ирэх жил 800 орчим сая ам.долларын гадаад бондын эргэн төлөлт хийх ёстой. Гэтэл талаас илүү зээлийн актив чанаргүй болоод энэ чигээрээ төлөгдөхгүй байвал бондын эргэн төлөлтөд тун хэцүү нөхцөл байдал үүсэх нь. Хөгжлийн банк нэгдүгээр сарын сүүлээр зээлдэгч нарын мэдээллийг ил болгосны дараа зээлийн эргэн төлөлт нэмэгдсэн” гэлээ.
Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг сэтгүүлчид өнөөдөр /2022.02.11/ 11.00 цагаас “Туушин” зочид буудалд зохион байгуулж байна.
Хөгжлийн банкнаас зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардаж, цаашид тус банк үндсэн чиг үүргийн дагуу улс төрчдийн нөлөөллөөс ангид ажиллах гарц, шийдлийг салбар салбарын төлөөлөл оролцож хэлэлцэх юм.
Хэлэлцүүлэгт Хөгжлийн банкны захирал Н.Мандуул, Монгол банкны удирдлага, Сангийн яам, УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн яам, АТГ, МАН, АН, ХҮН, БНН, Үнэн ба зөв нам, МҮХАҮТ, Зээл авсан ААН-үүдийн төлөөлөл, Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцож байна.













