www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Ерөнхийлөгч асан Х.Баттулга гадаад улс руу зугтсан гэв үү ?

admin by admin
2022-02-11
in ЕРӨНХИЙЛӨГЧ, НИЙГЭМ
0
Ерөнхийлөгч асан Х.Баттулга гадаад улс руу зугтсан гэв үү ?
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Хөгжлийн банкны зээлийн асуудал олны анхааралд өртөх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой мэдээлэл гарсан.

Тодруулбал, “Пирамид-Орд” ХХК Хөгжлийн банкнаас зээл авахдаа барьцаанд нь МоАХ-ны нэр дээр бүртгэлтэй “газар”-ыг тавьсан байдаг. Харин МоАХ нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр дээр бүртгэлтэй гэдгээрээ холбогдсон. Тодруулбал, 2018 оны 6 дугаар сарын 19-ны өдөр “Пирамид-Орд” ХХК нь “Буман залуус 296 айлын орон сууц” барина хэмээн Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авч, тус зээлийн барьцаанд МоАХ-ны бүртгэлтэй газрыг тавьсан байна. Гэтэл зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сард дуусаж, улмаар 23 тэрбум төгрөгийн зөрчил үүсчээ. Иймд энэхүү асуудал Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд очоод байгаа юм.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга Сингапурыг зорьсон байж магадлалтай байна. Тэрбээр шинэ оны өмнөхөн БНСУ-д очиж улмаар хэд хоногийн өмнө Сингапурыг зорьсон байж болзошгүй гэх мэдээлэл байна. Ташрамд өгүүлэхэд, “Ерөнхийлөгчийн тухай хууль”-ийн төсөлд “Ерөнхийлөгч байсан иргэн гадаад улсад эмчлүүлэхээс бусад тохиолдолд гадаад улсад байнга оршин суух, амьдрахыг хориглоно” хэмээн заажээ. Гэсэн ч хууль батлагдаагүй байгаа учир Ерөнхийлөгч асан Х.Баттулга ийнхүү гадны улс руу явсан байж магадгүй байна.

Post Views: 1,297
Previous Post

Дуучин А.Түмэн-Өлзий: Амьдрах хүсэл алга боллоо үнэхээр…

Next Post

Камила Валиевагаас допинг илрээгүй болохыг Олон улсын олимпын хороо мэдээллээ

Next Post
Камила Валиевагаас допинг илрээгүй болохыг Олон улсын олимпын хороо мэдээллээ

Камила Валиевагаас допинг илрээгүй болохыг Олон улсын олимпын хороо мэдээллээ

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.