Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 12.5-д Сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар худалдан борлуулна хэмээн заасан байдаг. Энэ дагуу “азын” гэх тодотголтой улсын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулахаар болсон байдаг.
Энэ дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 дугаар тушаалаар “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг бүхэлд нь шинэчлэн баталж, ингэснээр автотээврийн хэрэгслийн “азын” гэх тодотголтой улсын дугаарыг нээлттэй цахим дуудлага худалдаагаар худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр болсон.
Гэвч Төмөр Хатагтай Солонго гэх фэйсбүүк орчинд нилээдгүй идэвхтэй байдаг бүсгүй үнэтэй ховор гэгдэх дугааруудыг олноор нь сошиал орчинд үнэ ханшаа тавиад баруун солгойгүй наймаалцаж байх юм.
Уг нь Автотээврийн үндэсний төвийнхөн тус дуудлага худалдааг зохион байгуулдаг биш билүү.

.

.
.
. 













