• Latest
  • Trending
Өсвөр насны охидод ариун цэврийн хэрэглэл үнэгүй олгохоор хуульчилна

Өсвөр насны охидод ариун цэврийн хэрэглэл үнэгүй олгохоор хуульчилна

2022-02-08
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Wednesday, March 11, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Өсвөр насны охидод ариун цэврийн хэрэглэл үнэгүй олгохоор хуульчилна

by admin
2022-02-08
in УИХ, ХУУЛЬ
0
Өсвөр насны охидод ариун цэврийн хэрэглэл үнэгүй олгохоор хуульчилна

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг охидод ариун цэврийн хэрэгслийг үнэгүй олгохоор хуульчлах хэрэгтэй талаар твиттер хуудсандаа жиргэсэн байна.

Тэрбээр “Ариун цэврийн хэрэгсэл авах боломжгүйгээс олон охид хичээл сургуульдаа явахгүйд хүрч байгаа нь хүний эрхийн зөрчил гэж үзэж Шинэ Зеланд, Шотланд, ӨАБНУ зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг. Манай улсад бас ингэх нь зөв.

Үүний тулд бид улс орнуудын жишгээр ариун цэврийн хэрэгслийг татвараас чөлөөлөх, үнийг буулгах арга хэмжээнээс эхлэн шат дараалалтай бодлого явуулъя. Эхний ээлжид сургууль, дотуур байранд ариун цэврийн үнэгүй хэрэгсэл байрлуулах төсвийг батлах хэрэгтэй. Та бүхэн маань дэмжээрэй” гэжээ.

-ОХИДЫГ ХАЙРЛАЖ АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛ ҮНЭГҮЙ ТАРААДАГ ДЭЛХИЙН ЖИШИГ-

Шотланд ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй болгосон хууль баталсан анхны улс. 2020 онд батлагдсан энэ хуулиар ариун цэврийн хэрэглэлийг эмийн сан, сургууль болон залуучуудын клубт үнэгүй болгожээ.

YOU MAY ALSO LIKE

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

АНХААР! Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амийг нь хохироожээ

Их Британид ариун цэврийн хэрэглэлд ногдох татварын хэмжээ таван хувь байдаг ба шотландчуудын хувьд ариун цэврийн хэрэглэлд сар бүр ойролцоогоор 12 евро зарцуулдаг аж. Хэдэн жилийн өмнө Их Британийн Засгийн газрын хийсэн судалгаагаар, эмэгтэйчүүдийн 40 хувь нь гэр ахуйн хүрээнд ариун цэврийн хэрэглэлийг гар аргаар хийхээс өөр аргагүйд хүрдэг гэсэн тоо гарч байжээ.

Ариун цэврийн хэрэглэлтэй холбоотой асуудал боловсролын салбарт тулгамдсан асуудал болж байгаа нь онцгой анхаарал татаж байгаа юм. Учир нь, орлого багатай өрхийн охид сургуульдаа явахгүй хичээлээ таслах тохиолдол элбэг байдаг аж. Тиймээс, 2019 онд Их Британи даяар боловсролын байгууллагуудад охидын эрүүл ахуй, эрүүл мэндийг хамгаалах, мөн хичээл завсардах асуудлыг шийдэхийн тулд ариун цэврийн хэрэглэлийг үнэ төлбөргүй олгож эхлэх шийдвэр гаргасан байна. Мөн Шинэ Зеланд ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй олгох шийдвэр гаргасан байдаг.

-МОНГОЛД ХАРИН…-

Харин Монголд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг твиттер хуудаснаа “Ариун цэврийн хэрэгсэл авах боломжгүйгээс олон охид хичээл сургуульдаа явахгүйд хүрч байгаа нь хүний эрхийн зөрчил гэж үзэж Шинэ Зеланд, Шотланд, ӨАБНУ зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг. Монголд Улсад ч бас ингэх нь зөв” хэмээн байр сууриа илэрхийлээд байна.

Ч.Ундрам гишүүн ч мөн “Сар бүр үүнээс болж хичээлдээ явж чаддаггүй, хоцрогдолд орж байгаа охид Монголд олон бий гэсэн олон улсын байгууллагын судалгаа байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө явна аа” хэмээсэн байна.

Тэднийг шүүмжлэн доромжлогчид эхнээсээ гарч эхлэв. Гэхдээ ихэнх нь эрэгтэйчүүд. “Асар жижигхэн, инээдтэй асуудалд анхаарал хандуулж байна, эцэг эхчүүдийн хариуцлагын асуудал, нэртэйгээр нь бэлгэвч тараая” гэж хэмээн шагширцгааж байна.

Харин эсрэгээрээ эмэгтэй гишүүд овоо шүү гэмээр байна. Манайдаа л охидын төлөө анхлан ингэж дуугарагчид болж байна. Хүний эрхийн мэдрэмж гэдэг чинь энэ. Яагаад гэж үү. “Дотуур байрны охин хөвөнтэй хөнжлөө цуулаад хэрэглэсэн чинь дотуур байрны багш гарыг нь хугартал зодсон” харамсалтай тохиолдол хүртэл гарч байсан. Энэ мэт эмгэнэлтэй кейс олон. Хөдөө ариун цэврийн хэрэгсэл авах мөнгөгүйгээс хичээлээ тасалдаг охид ч олон. Та бидний соёлт ертөнц гээд байгаа хот хүрээнд бус. Ялангуяа хөдөө гэдгийг энд тодотгоё. Тиймээс охидыг, тэдний сэтгэл зүйг ойлгодоггүй, дэмждэггүй юм аа гэхэд ядаж шүүмжилж шүлсээ үсэргэхгүй байцгаая.

У.УЯН

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.