Сүүлийн үеийн сошиал орчины лайв мангас болоод байгаа Хөх хотын консул асан Даваагийн Мөнх-Эрдэнэ “Эрхэт монгол групп“- ын ерөнхийлөгч Хархүүгийн Мандахбаярын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.
Х.Мандахбаярын “Эрхэт Монгол“ групп нь сүүлийн үеийн хамгын үнэтэй орон сууц хорооллуудыг барьж байгаагын сацуу Олимп, тив дэлхийд өндөр амжилт үзүүлсэн бүх л тамирчидад тансаг байр, орон сууц бэлэглээд байгаа юм. Түүнийг хэрхэн ингэж гэнэтхэн баяжих болов гэж хардах хүмүүс нь хардах эрхийнхээ дагуу хардаж байгаа бизээ.
Тэрээр сар шинийн босгон дээр 25-р суваг телевизийн Танайд хоноё нэвтрүүлэгээр орохдоо бүрэн хэмжээний энтертайнмент сар шинийн ёсолгоо үзүүлсэн нь зарим хүмүүсийн эгдүүцлийг төрүүлсөн бололтой.
Д.Мөнх-Эрдэнэ: Шинэ баян цээж…ямар юм гэдэг билээ миний таньдаг Мандахбаяр мөн бол мань эр үнэн энтертайнмент гоё нэвтрүүлэг хийжээ..
Улам их амжилт хүсье анд минь
25 р телевизийн танайд хоноё нэвтрүүлэг мөн л төлбөртэй сайхан нэвтрүүлэг шүүмань бас мөнгө төлөөд орж л байлаа.

.

Ц.Уянга: Миний бавдаг залуу маань зүгээр гайхуулсын

Элийрэгч нэрээр сошиал орчинд идэхтэй үзэл бодлоо илэрхийлдэг иргэн Ц.Уянга өөрийн фэйсбүүк хуудаснаа нэгэн хөгжилтэй пост оруулсан нь олон хүний анхааралд өртөв.
Тэрээр: Бавдаг залуу маань. Зүгээр гайхуулсын

.
60 тэрбумын Ц.Сандуй жаргаж явна

“Бээжин-2022” өвлийн олимп энэ сарын 02-ны өдөр /2022.02.04/ нээлтээ хийсэн. Өвлийн олимпт манай улсын хоёр тамирчин оролцож, өрсөлдөнө. Тодруулбал, ОУХМ А.Энхтуул, ОУХМ Б.Ачбадрах нар цанын төрөлд оролцож буй юм.
Бээжин хот дахь “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд болсон нээлтийн ёслолын үеэр манай улсын тамирчдын хамт НИТХ-ын дарга асан Ц.Сандуй оролцсон. Үүнийг олон нийт эсэргүүцэж “60 тэрбумын хэрэгт ял сонссон хүн Бээжингийн өвлийн олимпийн нээлтэд оролцож буй нь ёс зүйгүй харагдаж байна” хэмээн шүүмжилж байсан юм. Тэгвэл Ц.Сандуй нь Монголын триатлоны холбооны тэргүүн гэдэг утгаараа тус арга хэмжээнд оролцсон гэх мэдээлэл бий.
Мөн энэ талаар Ц.Сандуй дараах тайлбарыг өгчээ. Тэрбээр “Манайхаас үндсэн долоон хүн явж байгаа. Энэ долоон хүнээс хоёр тамирчин болон дасгалжуулагчийн зардал улсын төсвөөс гарч байгаа. Олимпийн хорооноос явж байгаа хоёр тамирчин Олимпийн хорооны зардлаар явж байгаа. Миний бие хувийн зардлаар явж байна” гэв.













