Өнгөрсөн арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын бүрэлдэхүүнээс гарах хүсэлтээ гаргасан.
Тэрбээр, энэ тухай өөрийн цахим хуудаст “Ёс зүйгүй даргатай Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд байх ёс суртахуун надад байхгүй учраас байнгын хорооны бүрэлдэхүүнээс гаргаж өгөхийг хүсье” хэмээн нийтэлж, УИХ-ын дарга Г.Занданшатарт хүсэлт гаргаж байсан.
Тэгвэл тэрбээр ахин “Авлигачин Пунцагаас болж жил гарны өмнө УИХ-ын Ёс зүйн байнгын хорооноосоо хүртэл гарсан байдаг шүү. Гэтэл Пунцаг маань авлигачнаа хийсээрээн байсан аж. Аргагүй л дээ. Энэ бичигт “хуулийн байгууллагын удирдлагуудын ойрын төрөл садны нөхдийг доороо ажиллуулдаг…” гэж бичсэн байгаа” хэмээн жиргээд амжив.
***
Ё.Отгонбаяр сэтгүүлчдийг cүpдүүлcэн асуудлаар хэвлэлийн хурал зарлажээ
БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас 17,7 тэрбум төгрөгийн зээл аваад, эргүүлж төлөөгүй гэх мэдээлэл зарим хэвлэлд гарсан.
Тэгвэл Ё.Отгонбаяр сэтгүүлч У.Оргилмааг өөрийн твиттер хуудсаараа дамжуулж, “ал на” хэмээн сүр дүүл сэн нь олонд ил болоод байна. Тэрээр, сэтгүүлч У.Оргилмаад хандаж, “Чамайг олж ал наа. Миний амьдралыг алсан бол хариугаа авна” хэмээжээ. Иймд сэтгүүлч У.Оргилмаа амь на санд нь за нал хийлсэн Ё.Отгонбаярын тус үйлдлийг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газарт хандсан талаар эх сурвалж мэдээлсэн билээ.
Харин Ё.Отгонбаяр өнөөдөр /2022.01.26/ өөрийн твиттер хуудсаараа дамжуулж, “Өчигдөр би бухим дахдаа ёс зүйгүй үг хэрэглэжээ. Иймд зүй бус үг хэрэглэсэндээ харамсаж байна. Албан ёсоор сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг нараас уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу” хэмээн мэдэгджээ. Мөн өнөөдөр /2022.01.26/ сайд асан Ё.Отгонбаяр сэтгүүлч У.Оргилмааг сү рдүүл сэн асууд лаар зарим сэтгүүлчид Монгол ньюс мэдээллийн төвд 14:00 цагт хэвлэлийн хурал зарлаад байна.













