• Latest
  • Trending
Сандарч, хааз андуурсаны улмаас байр мөргөсөн нь тогтоогджээ

Сандарч, хааз андуурсаны улмаас байр мөргөсөн нь тогтоогджээ

2022-01-25
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Monday, February 9, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Сандарч, хааз андуурсаны улмаас байр мөргөсөн нь тогтоогджээ

by admin
2022-01-25
in НИЙСЛЭЛ
0
Сандарч, хааз андуурсаны улмаас байр мөргөсөн нь тогтоогджээ

Өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 24- ний өдрийн 13.00-14.00 цагийн орчим ХУД-ийн нутаг дэвсгэр 15 дугаар хороо К ЭЙЧ хотхоны гадаа G500 маркийн тээврийн хэрэгсэл байр мөргөсөн явдал болсон билээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс үзлэг, шалгалт хийхэд тухайн автомашины жолооч М нь хүүхдээ шүдний эмнэлэгт үзүүлэх зорилгоор автомашины зогсоолд зогсохдоо арааг зогсоолын байрлалд шилжүүлэхгүйгээр бууж, улмаар сандралд орж зогсоох арга хэмжээ авахдаа хаазыг андуурсаны улмаас байрыг мөргөсөн байна.


Жолоочийн сог тол тын зэргийг шалгахад 0 хувь гарсан байна.

“Тэмдэглэхгүй“ цагаан сарын тэнгэрт тулсан үнэ

YOU MAY ALSO LIKE

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ойрын хоёр өдөр дулаарах ч баасан гарагаас цас орж, хүйтэрнэ

Өдөрт 50-60 мянган хүн өвдөх эрсдэлтэй

Монголчууд бид цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байлаа. Харин дэлхий нийтээр C O V I D-19 цар тахалтай нүүр тулсан сүүлийн хоёр жил хөл хорион дундуур ёслоод өнгөрч байна. Энэ жилийн хувьд ч ялгаагүй өвчлөл их байгаа учир УОК-оос гэр гэртээ тэмдэглэхийг уриалаад байгаа билээ. Цар тахлын үндэс мөчир болсон олон вирус дэлхийг бүчиж буй энэ үед манай улсад омикрон вирус эрчимтэй тархаж буй. Одоогоор нийт өвдсөн иргэдийн 80 хувь нь энэ төрлийн вирусээр өвдсөн тухай ЭМЯ-наас мэдээлсэн. Мөн өвдсөн гурван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа ажээ. Эрдэмтдийн үзэж буйгаар омикрон вирусийн оргил үе нь хоёрдугаар сарын эхээр гэх.

Тиймээс сурагчдын амралтыг сунгах талаар ярилцаж байна. Омикрон вирус энэ хэвээр тархалт өндөртэй халдварлавал өдөрт 50-60 мянган хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр “Шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан гурван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа нь анхаарал татаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд дархлаажуулалтын 153 байнгын цэг, түр ажиллах гурван цэгээр дархлаажуулалт хийж байна. Дархлаажуулалтад нийт 800 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа. Цагаан сар дөхсөн энэ цаг үед хариу арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах, хүндрэл учруулахгүйгээр ажлаа зохион байгуулахад анхаарч байна” гэсэн юм.

“Хүссэн хэмжээгээрээ борлуулалт хийж чадсангүй”

УОК-оос уриалга гаргаж, өвчлөл дээд цэгтээ хүрч буй энэ үед хаа сайгүй цагаан сарын үзэсгэлэн худалдаа гарсан байгаа нь хачирхалтай. 18 аймгийн малчид цагаан идээгээ борлуулахаар зүг зүгээс иржээ. Одоогийн байдлаар “Дүнжингарав”, “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Барилгачдын талбай”, “Сутай” захад үзэсгэлэн худалдаа дэлгэсэн байна. Хэдийгээр жил бүр “Цагаан сар экспо”-г зохион байгуулдаг ч энэ жилийн хувьд хоёр ч онцлогтой болж байна. Нэгдүгээрт, худалдан авагч багатай. Хоёрдугаарт, цагаан идээний үнэ огцом нэмэгджээ. Бидний техникийн зах гэдгээр нь сайн мэдэх “Сутай зах”-ыг зорилоо. Амралтын өдөр таарсан ч хүний хөл хөдөлгөөн тун бага байна.

Энд Архангай, Завхан, Булган аймгийн идээний дээжээс дэлгэжээ. Ихэвчлэн таваг засах ааруул, үхрийн өвчүү, ул боов, шар тос, цагаан тос, нэрмэл архи, сарлагийн өрөм тэргүүтнийг худалдаалж байв. Өмнөх жилүүдтэй харьцуулбал худалдан авалт бага байна гэж Архангай аймгийн Жаргалант сумаас ирсэн малчин онцолж байсан юм. Тэрбээр “Би жил бүр үзэсгэлэн худалдаанд оролцохоор ирдэг. Өөрийн гараар хийсэн цагаан идээний дээжээс авчирдаг юм. Энэ жилийн хувьд манай сумаас хоёр өрх энэ үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Жил бүр хангалттай их хүн ирдэг байсан ч энэ жилийн хувьд хүн багатай байна. Би 10 гаруй хоног энд зогслоо. Хүссэн хэмжээгээрээ борлуулалт хийж чадсангүй” гэсэн юм.

Тавгийн идээ 150-250 мянган төгрөгийн сонголттой байна

Энэ жил цагаан идээний үнэ огцом нэмэгджээ. Малчдын хувьд үүнийг шатахууны үнэ нэмэгдсэн учир ачааны зардал нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байв. Хоёр жилийн өмнө 18 мянган төгрөг байсан хорхой ааруул сарлагийн өрөм энэ жил 25 мянган төгрөг болсон байна. Жил өнгөрөх тусам иргэд хэвийн боовноос татгалзаж, сар шинийн идээгээ ааруулаар засах хүсэлтэй болсон байна. Тиймээс тавгийн идээ эрэлттэй байгаа тухай худалдагчид онцолж байв. Харин үнийн хувьд үеэсээ шалтгаалаад харилцан адилгүй байна. Гурван үе идээ 150 мянга бол таван үе ааруул 230 мянган төгрөгөөс дээш байсан юм. Үүнээс гадна тавгийн идээгээ ул боовоор засах сонирхолтой иргэд гандангийн гэсэн тодотголтой хэвийн боовыг сонгож байв. Энэ нь илүү тослог, зөөлөн байдаг тухай хэрэглэгчид ярьж байсан юм. Тус хэвийн боов ширхэг нь 3800 төгрөгийн үнэтэй ажээ.

Дүнжингарав худалдааны төвд цагаан идээ борлуулж буй Завхан аймгийн малчин Д.Доржханд “Би үзэсгэлэнд нэгдээд дөрөв хонож байна. Энэ удаад тавгийн идээ, монгол архи, айраг голчлон авчирлаа. Нэрмэл архи литр нь 8000 төгрөгөөр зарж байна. Өнгөрсөн жилүүдэд литр нь 5000 төгрөг байсан юм” гэсэн юм. Үүнээс ажиглахад барааны үнэ даруй ширхэг, литр бүртээ 3000-10000 төгрөгөөр өссөн байна. “Тэмдэглэхгүй” цагаан сарын тэнгэрт тулсан үнийн хөөрөгдөл Цар тахалтай тэмцэж буй энэ үед иргэдийн амьдралд ачаа болж байгаа нь лавтай. Мөн цагаан сар тэмдэглэхийг албан бусаар хориглоод байгаа энэ үед эрүүл мэндээрээ дэнчин тавьж, тэртээ 1000 гаруй километрийн цаанаас цагаан идээгээ авчирсан малчид маань “шатах вий” гэсэн бодол төрснийг нуух юун.

Ч.Гантулга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.