Жүжигчин Ганцэцэгийн бага хүү “Х түц” продакшны кинонд тоголжээ. Энэ талаараа ээж хүү хоёрын хөөрхөн түүхийг хүргэе.

КӨК БИД ХОЁРЫН ЭЭЛЖИТ ХӨӨРӨЛДӨӨН.
Көк “Х Түц” продакшны хийж буй олон ангит уран сайхны кинонд сонгон шалгаруулалтаар тэнцсэн юм. Тэгээд 5 сарын турш зураг авалтанд орж, уржигдар зураг нь дуусч орж ирээд “Ээжээ, дансаа өг. Бараа ах надад цалин өгнө гэсэн” гээд бөөн хөөр болов. Өнөө цалин нь оржээ…

Ээж- Миний хүү цалин нь оржээ. Цалингаа авах уу, ээждээ өгөх үү.?
Көк- Та яамаар байгаан.?
Ээж- Би кинонд тоглоход чинь зориулж зарцуулсан мөнгөө авна.
Көк- За тэгээ.
Ээж- Миний хүү зардлаа тооцсон уу?

Көк- Үгүйштээ.
Ээж- За, тооцчихоод ир.
Көк- (хэсэг хугацааны дараа цаас барьсан ирэв) Ээж, хар даа. За энийг цалингаасаа хасаад үлдсэнээ авчихья даа.
Ээж- Дутуу байна, хийлийн сургалтын төлбөр бас хийл авсан. Көк- Өө тийштээ.(урамгүйхэн хэлэв)
Ээж- Бас хааяа хүргэж өгсөн бензинийг тооцох ёстой.
Көк- Өө тэр чинь та хүргэж өгсөнштээ.
Ээж-Тэгсэн ч гэсэн мөнгө орж байгааштээ.
Көк- За, бензин чинь хэд болсын,тэгээд.

Ээж- Миний хүү литр бензин хэд байна, харчих. Нэг удаад хүргэж өгөөд авахад багадаа 4 л орчим орно. Аан тэгээд 10 хүргэж өгч авсан гээд тооцчихоо. Көк- 86000 боллоо. Ээж- За одоо хасаад үлдсэнээ авч болно.
Көк- За баярлалаа,ээжээ.
Ээж- Яасан урамгүй болчихсон уу.?

Көк- Үгүй ээ, зүгээр( сулхан дуугарав) Ээж- Би чамаас мөнгө авахгүй ээ. Цалингийнхаа 30 хувийг бэлнээр ав. Юунд зарцуулахаа өөрөө шийд. Үлдсэнийг нь ээж нь хадгаламжинд нь хийнэ. Тохирох уу.?
Көк- Тохирлоо.

Ээж- Чи зургийн үеэр ядарсан уу.? Көк- Үгүй ээ, завсар зайгаар нь тоглож бужигнаж үймүүлж байсан болохоор ….
Ээж- Ажил хийж авсан мөнгө амттай. Зардлаа тооцоод зөрүүг гаргахаар бага юм шиг санагдаж байна уу.?
Көк- Мххн. Гэхдээ бас авахаар бодож байсан тоглоом, печень энэ тэрээ ч больё гэж бодлоо. Агаад шуудан явуулж болно гэсэн юм чинь дуртай печенийг нь аваад тэгээд сайн бодож байгаад хэрэгтэй юмандаа л зарцуулнаа…Өө ерөөсөө сагсныхаа төлбөрийг өгнөө.

Ээж- Сагсыг чинь төлбөрийг өгчихсөнштээ. Көк- Еэээээс баярлалаа, ээж
Ээж- Гэхдээ чи найруулагч, жүжигчин ах эгч нараасаа их юм сурсанаа мэдэх үү.?
Көк- Өө ёстой зөндөө юм сурсөөн. Жүжиглэхээс илүү Бараа ах хүүхдүүдтжй чөлөөт цагаар гоё наргиж ярьдаг, тэгэхдээ шүүмжилж, бас магтдаг. Тодоо ах бол заримдаа аймар ширүүн болчихдог юм. Гэхдээ лаг тоглодог. Одноо эгч их ааштай санагдаад байсан чинь харин намайг хийл хөгжимтэй үзэгдлийн дараа муухан жүжигчнээс дээр ёстой сайн хүү гэж магтсан. Ер нь их зөөлөн хүн юм байналээштээ. Ажил болохоор л чухал царөйтай шийдэмгий ширүүн харагддаг юм байналээ. Сүүний аягүй алиашт. Ерөөсөө ядрахгүй.
Ер нь ингээд бодсон чинь олон мундаг одуудтай хамт байж, их юм сурсан юм байна өө( инээв)
Ээж- Энэ бол чамаас хэзээ ч салж явахгүй бас үрэгдэж дуусахгүй амьдралын том сургууль байгааз.Үүнийг цалинтайгаа харьцуулж бодохоор цалин чинь харин ч өндөр байна.
Көк- Тиймээ… Ээж ажил хийвэл ам тосдоно гэдэгштээ бас ажил хийвэл ухаан сууна гэчих үү
Ээж- За, тэгээ ( ямар их инээв ээ)
Жич: Хүүд минь үнэ цэнтэй сайхан дурсамж үлдээсэн Х Түц продакшны хамт олондоо баярлалаа. Уран бүтээл нь арвин байж, үйлс заяа нь дэлгэр байгээ.













