Уламжлалт сар шинийн баяр болоход хэдхэн хоног үлдсэн байна. Тэгвэл цагаан сарын битүүнийг үндэсний бөхийн барилдаангүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол бөх гэдэг өв их соёл. Монголчууд эрийн гурван наадам болон цагаан сараар л бөхөө үзэж мэлмий, сэтгэлээ баясгадаг ард түмэн.
Анх 1963 онд “Нэгдэлчдийн баярын барилдаан” хэмээх нэртэйгээр зохиогдож эхэлснээс хойш энэхүү барилдаан ердөө хоёр удаа цуцлагдаж байжээ. Тодруулбал, дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас өнгөрсөн 2020, 2021 онуудад УОК, төр засгийн шийдвэрээр хоёр дараалан цуцлагдсан байгаа билээ.
Харин өнгөрсөн долоо хоногт Шадар сайд С.Амарсайхан энэ жилийн цагаан сарын барилдааныг халдвар хамгааллын өндөр дэглэм дор зохион байгуулна. Гэхдээ бөхчүүд гурван тун вакциндаа хамрагдсан байх, мөн писиар шинжилгээ өгч Бөхийн өргөөнд барилдана. Харин барилдааныг үзэгчгүй зохион байгуулна гэсэн шийдвэрийг гаргасан юм. Өөрөөр хэлбэл, бөх сонирхогчид болон үзэгчид гэртээ цэнхэр дэлгэцээрээ улс аймгийн алдар цолтой 256 бөх барилдахыг үзнэ, харна гэсэн үг. Ямартаа ч төр засаг гурван жил дараалан хориг тавихгүй байна гэдгээ мэдэгдчихсэн. Гэтэл Бөхийн холбоо болон бөхчүүд өөрсдөө хориг тавих, барилдаанаа цуцлах нөхцөл байдал үүсгэчихээд байна.
Тодруулбал, Монгол Улсын даян аварга Н.Батсуурь цагаан сарын барилдаанд барилдана гэдгээ мэдэгдсэн байсан. Гэвч түүнийг эсэргүүцсэн бөхчүүд барилдуулахгүй гэсэн байр суурьтай байгаа. Бөхийн холбооноос ч энэ амралтын өдрүүдэд даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нарыг цагаан сарын барилдаанд барилдуулахгүй, харин түүнээс хойших заал танхимын барилдаанд барилдуулж болно гэсэн шийдвэрийг гаргажээ. Энэ шийдвэрийг аварга, арслангууд хүлээж авахгүй хэл ам хийж эхэлсэн сурагтай. Даян аваргын аав улсын харцага Г.Намсрайжав ч хүүгээ барилдуулна гэсэн байр суурьтай байсан юм.
Бөх сонирхогчид Цагаан сарын барилдаанд хэл ам хэ рүүл тэмцэл хийлгүй, аварга арслангуудынхаа барилдааныг үзчихмээр байна гэсэн санаа хүлээлттэй байгаа юм.
Улсын харцага О.Хангай, Ш.Пүрэвгарьд нарын шударга ёс нэхсэн харцагууд эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа. Тэд дээрх гурван бөхчүүдийг бусадтайгаа адил дор хаяж хоёр жилээр барилдах эрхээ хасуулахыг хүсч буй. Бөхийн холбоо ассан галыг унтраахаар удаа дараа талуудыг оролцуулсан уулзалт зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй. Хамгийн гол нь удахгүй цагаан сарын барилдаан болох гэж байна. Хэрэв энэ асуудлаа эртхэн шийдэхгүй бол Цагаан сарын барилдаан анх удаагаа бөхчүүдээс болж цуцлагдах болоод байна.
Эх сурвалж: ASU.MN
Сүүлийн хоногт KOВИД-ын шалтгаанаар нac бapaлт бүртгэгдээгүй

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2089 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Мөн хугацаанд kopoнавиpycт халдварын шалтгаант на с барал т бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар C O VID-19 халдварын улмаас нийтдээ 2021 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11.573 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 54.136 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Халдвараар 2121 хүүхэд, 1242 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-3731
Хүндэвтэр-6655
Хүнд-1084
Маш хүнд-103 хүн байна.

.














