www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Замын-Үүдэд гурван сарын хугацаанд онц дэглэм тогтооно гэв

admin by admin
2022-01-07
in АЙМАГ, ЭДИЙН ЗАСАГ
0
Замын-Үүдэд гурван сарын хугацаанд онц дэглэм тогтооно гэв
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Замын-Үүд боомтод энэ сарын 10-аас онцгой дэглэм тогтоохоор болжээ. Тодруулбал, гурван сарын хугацаанд ЦЕГ-ын 805 цэргийн ангиас дотоодын цэргүүдийг дайчилж Замын-Үүд боомтод ажиллуулах юм байна. Цэргүүд хилийн 0 бүсээс гаалийн хяналтын терминал хүртэл тээвэр хийнэ. Тээврийн процесст жолооч нарыг оролцуулахгүйгээр үнийг тогтвортой байлгах, мөн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах гэсэн хоёр гол үндэслэлээр ийм шийдвэрт хүрсэн байна.

Улсын эдийн засаг, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр зургаан сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт хуулиар олгосон байдаг. Замын үүд боомтод онцгой дэглэм тогтоосноор Засгийн газар дараах 10 эрхтэй болно.

Үүнд:

  1. Зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох;
  2. Ажлын өдөр, цагийн дэглэм, ээлжийг өөрчлөн тогтоох;
  3. Хөдөлмөрийн норм, цалин хөлсийг шинэчлэн тогтоох,
  4. Үндсэн ба эргэлтийн хөрөнгө, түүний дотор түүхий эд, материалын нийлүүлэлт,….. нь тусгай хяналт тогтоох;
  5. Засгийн газраас тогтоосон онцгой журмыг хэрэгжүүлэхэд саад учруулсан улс төр, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг тухайн үйлдвэрийн газар, байгууллага дээр түр зогсоож, хяналт тогтоох;
  6. Тухайн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх;
  7. Онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагын хэвийн ажиллагаа алдагдахад хүрвэл хүн хүч, тээврийн хэрэгслийн дайчилгаа явуулах;
  8. Онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагаас бусадтай байгуулсан гэрээг өөрчлөх буюу цуцлуулах;
  9. Улсын захиалга, даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд захиргааны хариуцлагын арга хэмжээ тогтоож хэрэглэх;
  10. Хүн амын хүнсний болон өдөр тутмын хэрэглээний ховор олдоцтой барааг хуваариалах, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх тусгай журам тогтоож, тэдгээр барааг дамлан худалдах, шунахай зорилгоор их хэмжээтэй нөөцлөх зэргээр дотоод зах зээлд барааны хомсдлыг зориуд бий болгохтой тэмцэхээс сэргийлэх, таслан зогсоох болон хариуцлагын арга хэмжээ тогтоон хэрэглэх эрхтэй болох юм.

Тэгвэл тээврийн үйл ажиллагаанд төр оролцож байгаа энэ шийдвэрийг Замын-Үүдэд тээвэр хийдэг 7000 жолооч эсэргүүцэж байгаа юм.

..

 

Post Views: 680
Previous Post

Haйз зaлyyдaa бyyдyyлж, aмиa aлдcaн cypaгчийн шүүx шинжилгээний дүгнэлт ингэж гарчээ

Next Post

Ц.Билэгтсайхан: Монгол Улсад 12 Oмикpoн xyвилбap aлбан ёcoop бүртгэгдлээ

Next Post
Ц.Билэгтсайхан: Монгол Улсад 12 Oмикpoн xyвилбap aлбан ёcoop бүртгэгдлээ

Ц.Билэгтсайхан: Монгол Улсад 12 Oмикpoн xyвилбap aлбан ёcoop бүртгэгдлээ

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.