Ц.Элбэгдорж: Хүн амины г.эмт х.эрэгт холбогдож, xopьж, цaгдyyлж явсан Ц.Оюунгэрэлийг би туслахаараа авч байсан

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудсаараа дамжуулж “Улсын Дээд Шүүхийн 23 гишүүний 15 нь гэмт хэрэгт холбогдсон. Тэдний 17-г нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед томилж байсан” гэх утга бүхий лайв хийжээ.

Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “”1996 онд өөрийг нь хүн амины г .эмт х.эр .эгт холбож, хо.рьж, цагдлаа, хөөрхий зо.вж з.үдэрч байна”. Хөвсгөлөөс сонгогдсон гишүүд учирлаж хэлээд би Оюунгэрэлийг туслахаараа авч байв. Тэд хүний төлөө, хүн чанартай хүмүүс байсан юм. Юмыг хэн, хэдийд, яаж дүгнэхээс болоод байх шиг байдаг юм” гэжээ.

.
ШУУРХАЙ: Хэнтийгээс алга болсон охиныг Баянзүрх дүүрэг дахь цайны газраас оллоо

Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дахь гэрээсээ нэгдүгээр сарын 4-ний өдөр алга болсон охиныг олсон талаар ЦЕГ-аас мэдээлжээ.
Охиныг эрэн хайх ажиллагаа орон нутагт ажилласан ч үр дүн гарагүй тул 5-ны шөнө зогсоогоод байсан юм. Гэтэл охиныг Улаанбаатар хотод байна гэсэн мэдээлэл ирсэн талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл охиныг өнөөдөр /2022.01.06/ Баянзүрх дүүрэг дэх цайны газраас олсон талаар ЦЕГ-аас мэдээлэв. Харин охины ар гэрийнхэнтэй холбогдоход “Эсэн мэнд байна. Улаанбаатарт өмнө нь ирж байгаагүй болохоор машинаас буусан газраасаа холдолгүй, тойроод л яваад байсан юм байна. Тийм болохоор жаахан ядарсан байна. Өөрөөр гайгүй” гэлээ.
Хэнтийгээс алга болсон 15 настай охин Баянзүрх дүүрэгт айлаас хонуулахыг гуйж явжээ
Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт 15 настай охин нэгдүгээр сарын 04-ний өдрийн 12 цаг орчим гэрээсээ дэлгүүр орох гэж гараад cypaггүй болсон. Эрэл орон нутагт тухайн өдрөөс 28 машин, 40 гаруй хүний бүрэлдхүүнтэй үргэлжилсэн ч сур аг гар аагүй. Мөрөн суман дахь эрлийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 05-ны шөнө зогсоожээ. Учир нь хайж буй охины Улаанбаатар хотод явж байна гэсэн мэдээлэл ирсэн байна. Тодруулбал, “БЗД-ийн нэгдүгээр хороонд 92 дугаар байрын нэг давхарт орой айлын хаалга тогшоод “Би хөдөөнөөс ирсэн хүүхэд юмаа автобусанд явж байгаад утсаа алд чихлаа. Танайд хонож болох уу” гэсэн байна.
Тухайн айл нь манайх жаахан хүүхэдтэй болохоор хонох боломжгүй. Хажуу талд цагдаагийн байр байгаа. Эгч нь цагдаа дуудаад тэнд хонуулах уу” гэхэд “Үгүй үгүй, цагдaa хэрэггүй” гээд гараад явсан байна. Охин энэ үед “Манай эгч энд амьдардаг юм” гэж хэлсэн байна. Мэдээлэл өгсөн иргэн хайж байгаа охин яг мөн байсан гэж хэлсэн учир ар гэрийнхэн нь эрлээ Улаанбаатар хотод үргэлжлүүлэхэээр явсан байна.
Иргэд та бүхэн ОХИНЫГ харвал 92069721 85206966 98022002 90576161 98984034 дугаарт мэдвэл өгөөрэй. Гэрээсээ гарахдаа цэнхэр юүдэнтэй куртик, цэнхэр өмд, хар адууны арьсан гуталтай явсан байна. Харааны нүдний шилтэй. Охиныг Улаанбаатар хотод харсан гэдгээ гурван ч иргэн утсаар мэдээлсэн байна.

nm














