Өнөөдөр /2022.01.05/ Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.
Үүгээр “Монгол Улсад коронавируст халдварын тоо буурч байсан ч сүүлийн үед эрчимжиж байна. Энэ хүрээнд халдвар, хамгааллын ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө.
Тодруулбал:
- Гадаадаас ирж буй иргэдийн тандалт, судалгааг эрчимжүүлэх
- Вакцины гуравдугаар тунгаа хийлгээд гурван сар болсон хүмүүст дөрөвдүгээр тунг хийх
- Эмч, цагдаа гэх мэт тэргүүн шугамд ажилладаг алба хаагчдыг вакцины дөрөвдүгээр тунд хамруулах үүрэг, чиглэл өглөө” гэлээ.
Г.САНСАРМАА
Kopoнавиpycийн xaлдварын тoxиoлдол өмнөх өдрүүдээс ГУРАВ ДАХИН НЭМЭГДЛЭЭ

Сүүлийн 24 цагт KOВ.ИД-19-ийн 585 шинэ тохиолдол батлагдаж, гурван иргэн нас барсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Үүний дөрөв нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол
385 нь нийслэлд
196 нь орон нутагт бүртгэгдлээ.
Өнөөдрийн байдлаар уг халдварын улмаас 2,474 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 667
- хүндэвтэр 1,577
- хүнд 208
- маш хүнд 22 иргэн байна.
- Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 287 нь хүүхэд, 136 нь жирэмсэн эмэгтэй байна.














