• Latest
  • Trending
О.Амгаланбаатар: Говь-Алтай дараагийн ‘дэлбэрсэн’ аймаг болох магадлалтай байна

О.Амгаланбаатар: Говь-Алтай дараагийн ‘дэлбэрсэн’ аймаг болох магадлалтай байна

2022-01-04
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Saturday, November 15, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

О.Амгаланбаатар: Говь-Алтай дараагийн ‘дэлбэрсэн’ аймаг болох магадлалтай байна

by admin
2022-01-04
in ЭДИЙН ЗАСАГ
0
О.Амгаланбаатар: Говь-Алтай дараагийн ‘дэлбэрсэн’ аймаг болох магадлалтай байна

Говь-Алтай аймагт ашигт малтмалын лиценз ашигладаг үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхайн бизнес эрхлэгчидтэй тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар өнөөдөр Улаанбаатар хотод уулзалт зохион байгууллаа.

“Алтайн хүдэр компани манай аймагт 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа ч орон нутгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулаагүй” Тэрбээр уулзалтын эхэнд “Өнөөдрийн уулзалтаар хуулийн хүрээнд хамтран ажиллаж орон нутгаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг ярих юм.

YOU MAY ALSO LIKE

ШИНЖЭЭЧИД: Инфляц 7.6 хувь болж, эдийн засгийн өсөлт саарна

Дөрөвдүгээр сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин 1.4 сая төгрөг болж нэмэгдэх бол ахмад настны тэтгэвэр дундаж нь 785.6 мянган төгрөг болно

Үндсэн хуульд зааснаар газрын доорх баялаг төрийн өмч бөгөөд ард түмэн эндээс хувь хүртэх эрхтэй. Би аймгийн Засаг даргын хувьд ард иргэд болон төрийг төлөөлж өнөөдрийн уулзалтад оролцож байна.

Манай аймаг 18 сум, 2 тосгон, 88 багтай. 16 мянган өрх, 58 мянга гаруй иргэнтэй. Эдийн засгийн голлох салбар мал аж ахуй бөгөөд уул уурхайн салбар шинээр орж ирж байна. Тиймээс одоогоос нэгдсэн бодлоготой байхгүй бол дараагийн “дэлбэрсэн” аймаг болох магадлалтай. Тиймээс аль аль талдаа хариуцлагатай байж, нухацтай байх хэрэгтэй байна.

Манай аймагт хөдөлмөрийн насны 36 мянган иргэн байгаагийн 11 мянган нь ажилгүй иргэн байгаа юм.

Хамгийн эхэнд та бүхнээс хүсэх зүйл бол нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж орон нутгийн хөгжилд зарцуулахыг хүсэж байна. 2019 оны арванхоёрдугаар сард 50 ААН-ийн төлөөлөл 70 гаруй хүнтэй уулзалт хийж, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Харамсалтай нь өнөөдөр хүртэл та бүхэн энэ гэрээг биелүүлсэнгүй. ААН-үүдийн эзэмшил өөрчлөгдсөн ч гэсэн Говь-Алтай аймагт байгаа лиценз чинь хэвээрээ байж байгаатай адил аймгийн удирдлага өөрчлөгдсөн ч гэсэн гэрээ байж байгаа учраас үүргээ биелүүлээч ээ гэж хүсэж байна. Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ энэ оны нэгдүгээр улиралд багтаад биелүүлнэ үү. Гэрээний чинь дагуу нэхэмжлэхийг бид өгнө.

Гэрээгээ биелүүлэхгүй байгаа компаниудын нэг нь Алтайн хүдэр ХХК. Тус компанитай 7 жилийн өмнө хийсэн гэрээнийхээ биелэлтийг одоо болтол нэхээд л сууж байна. Манай аймагт уул уурхайн эхний жишиг ингээд буруу тогтчихсон учраас ард иргэдийн хувьд сөрөг ойлголттой байгаа. Алтайн хүдэр компани манай аймагт 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа боловч орон нутгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулаагүй.

Бидний зүгээс баруун бүсээр Ази Европыг холбосон дөт зам бий болгох, иргэдийг хямд чанартай импортын бараагаар хангах зорилгоор Нарансэвстэй боомтыг нээх хүсэлтээ гаргаад байгаа. Тус боомтыг Алтай хоттой холбох авто замын ажил дээр та бүхнийг санаачилга гаргаж, дэмжлэг үзүүлээч гэж хүсэж байна. Одоо Бургастайн боомт дээр 2 сая орчим тонн төмрийн хүдэр бөөгнөрчхөөд байгаа. Нарансэвстэй боомт бол та бүхний олборлосон эрдсийг гадаад зах зээлд гаргах хамгийн дөт зам болох юм.

Цаашдаа тал талдаа ашигтай хамтарч ажиллахыг уриалж байна.

Нэг тэрбум мод тарих аяны хүрээнд Говь-Алтай аймаг 108 сая мод тарих амлалт авсан. Та бүхнийг энэ ажлыг байгаль орчны менежментийн төлөвлөгөөндөө багтаан идэвх, санаачилгатай байгаарай” хэмээн ярилаа.

Одоогийн байдлаар Говь-Алтай аймагт алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр гэх мэт ашигт малтмалын 86 орд, 680 гаруй илрэл бүртгэгдээд байгаа аж. Тус аймагт ашиглалтын 57, хайгуулын 73, түгээмэл тархацтай ашигт малтмалын 9 нийт 139 тусгай зөвшөөрөл олгогдоод байгаа нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 4 хувийг эзэлж байгаа юм байна. “Шинэ хууль гарсантай холбоотойгоор ярилцаад гуравласан гэрээг байгуулах ёстой байх”

Говь-Алтай аймагт лиценз эзэмшиж байгаа компанийн төлөөлөл н.Бат-Ирээдүй “Би өнөөдрийн уулзалтад гурван компанийг төлөөлж ирсэн. Миний бие Монголын геологийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг давхар хашдаг. Энэ утгаараа салбарыг маш сайн мэднэ. Хоёр жилийн өмнө аймгийн удирдлагуудтай уулзаж байсан. Тухайн үед ярьсан зүйлс ажил хэрэг болоогүй. Үүнд бидний алдаа дутагдал байгаа байх. Бид хайгуулын ажил хийж байх явцад зардал гаргаж, эрсдэл үүрдэг. Тиймээс ойлгож ажиллаарай хэмээн хүсмээр байна. Хайгуулын ажил үр дүнд хүрвэл орон нутаг төдийгүй улс оронд өгөөжөө өгнө хэмээн найддаг.

Манай компани 2019 оны сүүлээр тодорхой хэмжээний алт мөнгөний орд олж, ашиглалтын лиценз авсан. Хэдийгээр цар тахлын хүнд нөхцөлийг даван туулж байгаа ч ажлаа үргэлжлүүлэхийг хичээж байна. Энэ хугацаанд сум орон нутагтай байнга хамтран ажиллаж ирсэн. Аймагтай гэрээ байгуулах асуудлыг мөн дэмжиж байгаа. Бид харилцан ойлголцож, бие биеэ дэмжин ажиллах нь зайлшгүй шаардлагатай болсон. Энэ бол нийгмийн шаардлага. 2019 онд байгуулсан гэрээний хувьд тухайн үед хүчин төгөлдөр хуулийн хүрээнд асуудал үүсгэхээр байсан. Шинэ хууль гарсантай холбоотойгоор ярилцаад гуравласан гэрээг байгуулах ёстой байх. Нарийн төвөгтэй, маргаантай асуудлыг маш тодорхой ярилцаж тохиролцох хэрэгтэй” хэмээн хэллээ.

Энэ үеэр Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Хайгуулын лицензтэй компаниудаас өндөр дүнтэй мөнгө нэхээгүй. Одоо бидний зүгээс эхний ээлжид 2019 оны гэрээгээр хүлээсэн үргээ биелүүл, дараа дараагийн хамтын ажиллагаагаа ярилцаад явъя” хэмээв.

Уул уурхайн компанийн төлөөлөл “Та бүхний шаардсан бүхнийг биелүүлэх боломж хомс байна. Харилцан ярилцаад явах хэрэгтэй болов уу. Мөн гаднын хөрөнгө оруулалттай компаниуд шууд гарын үсэг зураад хөрөнгө гаргах боломжгүй байдаг” гэдгийг хэлж байлаа.

Говь-Алтай аймагт лиценз эзэмшиж байгаа компанийн төлөөлөл н.Өлзийбат “2019 онд Говь-Алтай аймагт тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниуд нийлээд “Алтайн баялаг-хөгжлийн сан” ТББ-ыг байгуулсан. Энэ ТББ нэгдсэн саналаар орон нутагтай харьцах зорилготой. Аймгаас лицензийн төрлөөсөө хамаараад өөр өөр дүнтэй мөнгийг өгөх саналаа бидэнд өгсөн. Бид хэд хэдэн хуралдаад тухайн саналаа мөн өгч байсан. Харамсалтай нь гэрээн дээр бидний санал тусгагдаагүй. Тухайн үед гэрээнд тусгагдсан дүнг шууд компани төлнө гэдэг утгаар би хувьдаа ойлгоогүй.

Мөн компаниуд сумтай гэрээ байгуулаад ажиллаж байхад давхар аймагтай гэрээ байгуулах хэрэгтэй болж байгаа. Уул уурхайн компаниуд орон нутагт нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө гаргаж өгөх нь зүйн хэрэг. Гэхдээ хайгуулын болон ашиглалтын лицензийн ялгаатай байдлаас хамааран тогтоох хэрэгтэй болов уу.

ТББ-ын зүгээс өмнө гаргаж байсан саналаа дахин өгөхөд бэлэн байна” гэдгийг хэлэв

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.