Өнгөрөгч 2021 оны долдугаар сарын 01-нд /2021.07.01/ Ховд аймгийн харьяат иргэн Б-д оноосон хоёр жилийн я.л.ыг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д xaмpyyлж, xopиx ангиac cyллaж байжээ.
Гэтэл тэрбээр сул.лагд.сан даруйдаа за.ли.лах төрлийн г.э.м.т хэр.гийг удаа дараа үйлдэж, 200 орчим иргэнийг xyypaн мэ.xэлж, 70 гаруй сая төгрөгийн xoxиpoл учруулсан байна. Иймд цагдаагийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, өнгөрөгч арванхоёрдугаар сарын 29-ны өдөр тус этгээдийг дайчлан бapив.чилжээ. Б нь цахим сүлжээнд орон сууц түрээслэх болон бараа материал зарна, хүргэж өгнө гэх нэрийдлээр нийслэлийн зургаан дүүрэг болоод Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул, Баянхонгор зэрэг аймгуудын иргэдийг за.лил.сан аж.
Н.Алтанхуяг: Юмны үнэ тэнгэрт хадчихаад байхад МАН-ынхан 30 жилийн дараа сайхан амьдарна гээд сууж байх юм

Ардчилсан нам болон УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлснээсээ хойш НЭГ жил зургаан сарын хугацаанд ажиллаж байна. Энэ хугацаанд иргэдийн амьдрал туйлын хүнд байлаа. Гэтэл УИХ Koвидтой тэмцэж байна гэх нэрийн доор төсөв зарцуулах эрхээ Засгийн газарт өгснөөс Засгийн газар дураараа дургиж, дунд чөмгөөрөө наадах шиг болсон. Гэтэл одоо шинэ хувилбар нэрээр Koвидын хуулиа дахин зургаан сараар сунгачихлаа. Монгол Улс руу орж гарах гарц хаагдаж, юмны үнэ тэнгэрт хадчихаад байхад 30 жилийн дараа сайхан амьдарна гээд л сууж байх юм.
Би Ардчилсан намын даргаар зургаан жил ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд “Ардчилсан намд ямар ч асуудал болоогүй. Аймаг, сум, дүүргийн Ардчилсан нам бүгд нэг талдаа байсан. Харин манай намын нэрийг барьсан хэдэнд хүн Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж, МАН-ынхантай нийлж, Ардчилсан намыг тарж бутарсан мэт харагдуулж явлаа. Харин 2021 оны сүүлчийн өдөр Улсын дээд шүүх шийдвэр гаргаж, Ардчилсан намын онц их хурлыг xvчин төгөлдөр гэж үзлээ. Тиймээс бид цаашид нэгдэн нийлж, улам хүчтэй ажиллах болно” гэлээ.













