МАН-ын 100 жилийн баярт зориулан 10 мянган төгрөгийн дэвсгэртийг шинээр хэвлэн гаргаж, гүйлгээнд нэвтрүүлээд буй. Тухайн мөнгөн дэвсгэртийн нүүрэн талд Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого, баруун доод хэсэг дэх морьтон баатар нь 3D хэмжээст, өнгө нь хувирч солонгордог.
Дэвсгэртийн ар талд Д.Сүхбаатар жанжны хөрөг болон Ардын хувьсгалыг тунхаглан зарлах үедээ ард олонд хандаж хэлсэн алдарт үгийг оруулж, “Ардын хувьсгал 100 жил” гэсэн бичвэр бүхий тасалдаж харагдах металл утсыг байрлуулжээ. Мөн дэвсгэртэд хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах Соёмбыг нүүрэн талд, Монгол Улсын газрын зургийг ар талын зүүн дээд хэсэгт байрлуулсан гэдгийг мэдээлж байв.
Тэгвэл гүйлгээнд нэвтэрч эхэлсэн мөнгөн дэвсгэртийн талаар Монголбанкны холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Ойн баярт зориулан хэвлэсэн 10 мянган төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнд нэвтрүүлж эхэлсэн. Түүхэн ойн баярт зориулан мөнгөн дэвсгэрт хэвлэдэг уламжлал бий. Шинээр хэвлэсэн мөнгөн дэвсгэртийн тоог олон нийтэд зарлах боломжгүй байдаг. Энэ зөвхөн түүхэн ойд зориулан гаргасан мөнгөн дэвсгэрт учраас цаашид энэ загвараар гаргахгүй” гэлээ.
хис
Мартагдах шахсан ‘BX’ эргэж ирсэн нь…
Саяхан болсон шинэ жилийн арга хэмжээний үеэр АНУ-д Монголынхоо нэрийг гаргаж яваа загвар өмсөгч Шүүдэрцэцэг болон дуучин BX нар хамтдаа зураг даруулсан байна. Мөн тэдэнтэй хамт хөтлөгч Алтаншагай байсан аж.

Нэг хэсэг таг болсон байсан дуучин BX маань нэлээн жин нэмэгдсэн харагдаж байна. Мөн тэр АНУ-д амьдарч байгаа билээ.
Шүүдэрцэцэгийн хувьд саяхан АНУ-д болсон загварын тэмцээнд түрүүлж эх орныхоо нэрийг гаргасан юм.

Мөн ёодол дуугаараа олны танил болсон өвөрмөц хоолойтой дуучин Баярцэнгэл маань мөн АНУ-д урилгаар очиж шинэ жилийн арга хэмжээнд оролцсон ажээ.

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Алтаншагайн хувьд авъяаслаг жүжигчнээс гадна авъяаслаг хөтлөгч юм.
Тиймээс АНУ-д суугаа Монголчууд маань хөтлөгчөөрөө Алтаншагайг сонгон урилгаар аваачсан бололтой.

Ер нь гадаадын орнуудад суугаа Монголчууд маань шинэ оны баяраа нүсэр тэмдэглэдэг болсон бөгөөд өөрсдийн хайртай дуучид хамтлагуудаа урилга өгөн аваачиж тоглуулдаг болоод олон жилийг үджээ.
Жүжигчин Сөрөлтийн хувьд ч гэсэн АНУ-д шинэ оноо гаргаж байгаа ба Денвер хотын хэд хэдэн шинэ жилийн арга хэмжээнд хөтлөгчөөр оролцсон гэдгээ өөрөө мэдэгдсэн.

Ингэхдээ хоолойгоо сөөтөл дуулж, хөтөлжээ.













