Саяхан болсон шинэ жилийн арга хэмжээний үеэр АНУ-д Монголынхоо нэрийг гаргаж яваа загвар өмсөгч Шүүдэрцэцэг болон дуучин BX нар хамтдаа зураг даруулсан байна. Мөн тэдэнтэй хамт хөтлөгч Алтаншагай байсан аж.

Нэг хэсэг таг болсон байсан дуучин BX маань нэлээн жин нэмэгдсэн харагдаж байна. Мөн тэр АНУ-д амьдарч байгаа билээ.
Шүүдэрцэцэгийн хувьд саяхан АНУ-д болсон загварын тэмцээнд түрүүлж эх орныхоо нэрийг гаргасан юм.

Мөн ёодол дуугаараа олны танил болсон өвөрмөц хоолойтой дуучин Баярцэнгэл маань мөн АНУ-д урилгаар очиж шинэ жилийн арга хэмжээнд оролцсон ажээ.

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Алтаншагайн хувьд авъяаслаг жүжигчнээс гадна авъяаслаг хөтлөгч юм.
Тиймээс АНУ-д суугаа Монголчууд маань хөтлөгчөөрөө Алтаншагайг сонгон урилгаар аваачсан бололтой.

Ер нь гадаадын орнуудад суугаа Монголчууд маань шинэ оны баяраа нүсэр тэмдэглэдэг болсон бөгөөд өөрсдийн хайртай дуучид хамтлагуудаа урилга өгөн аваачиж тоглуулдаг болоод олон жилийг үджээ.
Жүжигчин Сөрөлтийн хувьд ч гэсэн АНУ-д шинэ оноо гаргаж байгаа ба Денвер хотын хэд хэдэн шинэ жилийн арга хэмжээнд хөтлөгчөөр оролцсон гэдгээ өөрөө мэдэгдсэн.

Ингэхдээ хоолойгоо сөөтөл дуулж, хөтөлжээ.













