Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал UBCab дуудан үйлчилж байгаа бичлэг цахим орчинд түгсэн. Орон нутгийн засаг дарга нар албаны гэх тодотголтой унаагаар амин хувийн болоод албан ажлаа амжуулдаг билээ.
Энэ тухайгаа Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал “Засаг дарга гэхээрээ л том машин унах албагүй. Манай аймагт хөлсний унааны үйлчилгээ эрхэлдэг 60 орчим жолооч байдаг. Тэд маань жилд 50 сая төгрөгийн орлого олж чадах юм бол татварт нэг хувийг нь төвлөрүүлнэ. Тэгэхээр орон нутгийн төсөвт маань нэмэртэй.
Орон нутагт маань хуваарилагдсан төсвийн мөнгийг үнэтэй машинд үрээд түүнийгээ шатахуунаар хооллоно гэдэг чинь их өртөгтэй. Хувийн хэвшлийг сонгоно гэдэг чинь төсвөө л хэмнэж байгаа хэлбэр. Харин хөдөө орон нутаг руу томилолтоор явах үед аргагүй албан унаагаар явна” гэлээ.













