“Найзыгаа үхчих.вий гэж айхдаа уйлсан. Тэгээд үүрэх газраа үүрээд, чирэх газраа чирсээр арай гэж айлын бараа харсан” хэмээн ярих Ч.Алтаншагай бол дотны найзыгаа ос.гож ү.хэ.хээс аварсан ачтан. Энэ явдал өдгөөгөөс сар гаруйн өмнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт болжээ.
Зургаан насны зөрүүтэй ч зүү орох зайгүй шахам үерхэж, нөхөрлөдөг Б.Эрхэмбилэг, Ч.Алтаншагай нар нэгэн үдэш бэлчээрт гарсан малаа цасан шуурга тавихаас өмнө гэр рүүгээ дөхүүлэхээр явцгааж. Тэнгэр хангай хуйсаганан харанхуйлж, цас бударч эхэлжээ. Гэвч хэсэгхэн яваад нүүр нүдгүй шуурах цасан шуурганд хөвгүүд төөрч, зүгээ алдсан байна. Дархадын хотгорт -50 хэмийн хүйтэн тачигнаж, хөвгүүд бээрч, алхаж болж байгаа зүг рүүгээ л яваад байсан аж. Нэлээн явсаны дараа Б.Эрхэмбилэгийн хөл цуцаж, даарсандаа осгож эхэлжээ. Бүр хоёр хөл нь мэдээ алдаж явж чадахгүй сөхрөөд суучихсан байна. Хэсэгхэн суусны дараа “Би босож чадахгүй байна” гээд цасан дээр хэвтээд өгч.

Найздаа “Намайг орхиод яв. Би эндээ жаахан унтчихаад босохгүй бол явж чадахгүй байна. Тэгээд араас чинь гүйцээд очно” гээд хэвтээд байжээ. Энэ үед Ч.Алтаншагай “Хөлдөж, осгож байгаа хүн унтах гээд байдаг. Унтуулж болохгүй, хөдөлгөж, болж өгвөл алхуулах хэрэгтэй” гэж Эрүүл мэндийн хичээл дээр үзэж байснаа санаж түүнийг өргөж босгоод алхуулах гэж оролдсон байна.
Өөрөөс нь зургаан насаар дүү хэрнээ хэнээс ч дутахааргүй түшиг болж, сайн муу бүхнээ хуваалцдаг найзыгаа алхуулах гэж хэчнээн оролдоод дийлээгүй тул үүрээд хэсэг алхсан гэнэ. Биеэр бараг чацуу тул найзыгаа дийлэхгүй хөр цасанд дунд хамтдаа унаж, дахин босгож үүрсээр сүүлдээ тамир нь барагдаж, өөрөө ч хөдөлж чадахгүй болтлоо бээрсэн байна. Цасан дээр унасанаас болж хамаг хувцас нь норж, сүүлдээ мөстөж эхэлсэн гэнэ. Цас нүүр нүдгүй шуурч, ойр хавийн зүйл огт харагдахгүй байсан аж. Голд нь хүйт орон даарч чичирч эхэлсэн байна. Гэсэн ч хүү цаг агаарын аюулт үзэгдэл болсон цасан шуургыг сөрж явжээ. “Чирээд ч болтугай найзыгаа аваад явна” гэж бодоод мөрнөөс нь хэсэг чирж, хэдхэн минут амраад дахин үүрч, ядрахаараа чирсээр нэгэн айлын гадаа ирсэн байна.
Цасан шуурга балбаж байгаа учир айлынхан гэрээсээ гарах нь битгий хэл нохой нь ч хуцах сөхөөгүй дулаан хэвтэртээ шигдэж байсан учир Ч.Алтаншагай найзыгаа чирсээр айлын үүдэнд очоод унаад өгч. Үүдэнд нь юм дуугарах чимээнээр гэрийн эзэд хаалгаа нээвэл хоёр жаахан хүү үхлүүт шахуу хэвтэж байж. Гэрийн эзэд хүүхдүүдийг гэрт оруулан архиар биеийг нь үрж, сумын төвийн эмнэлэг рүү дуудлага өгсөн байна. Үүнтэй зэрэгцэн тэнгэр хангай цэлмэж, хууд нь хийсгэх нь үү гэмээр тачигнаж байсан шуурга намжиж, сумын эмч, хүний гавьяат эмч О.Пүрэвсүрэн ч цаг алдалгүй ирсэн байна. Тэдний төөрч явсаар айлд хүрсэн замыг нутгийнхан нь барагцаалаад “Тэд арав гаруй километрийг алхаж, нэгнийгээ үүрч, чирсээр туулсан байна” гэж ар гэрийнхэнд нь хэлсэн байна. Цасан шуурганд ос гож ү хэх аюу лаас найзыгаа аварсан энэхүү баатарлаг явдлыг “Бидний цөөхөн монголчууд” төслийн багийнхан Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ олж сонсон, бүр хэрэг болгон хөвгүүдтэй очиж уулзсан аж.
Найздаа “Намайг орхиод яв. Би эндээ жаахан унтчихаад босохгүй бол явж чадахгүй байна. Тэгээд араас чинь гүйцээд очно” гээд хэвтээд байжээ
Энэ үеэр Ч.Алтаншагайгаас төслийн багийнхан “Цасан шуурга шуурч байхад найзыгаа үүрээд, чирээд явж байхдаа чи айсан уу. Бас өөрөө тамиргүй болоод хоёулаа хамт ү хэх вий гэж бодсон уу” хэмээн асуухад “Би юунаас ч айгаагүй. Эрүүл мэндийн хичээл дээр даарч, хөлдөж, осговол хөдөлгөөнгүй хэвтэж, сууж болохгүй. Ямар ч байсан хөдлөх ёстой гэж заасныг санаж байсан учраас хөдлөх л хэрэгтэй гэж бодсон. Гэхдээ үүнээс илүү “Найзыгаа үх чих вэл яана аа” гэж бодоод уйл сан. Одоо бид хоёр хоёулаа эрүүл саруул хичээлдээ яваад, хамт малдаа яваад өмнөхөөсөө ч илүү сайн найзууд болсон. Биднийг төөрөх үед ээж, аавууд маань сумын төвөөр нэг хайгаад сандарч байсан байна лээ” гэж хариулсан байна.
Харин хөвгүүдийн биеийн байдлын талаар О.Пүрэвсүрэн эмч “Эрхэмбилэгийн хөлийн дөрвөн хуруу хөлдөж, тайрахаас аргагүй болж тайрсан. Бусдаар түүний бие сайн. Мөн найзынхаа амийг өөрийнхтэйгээ аварсан Алтаншагайгийн хөлийн өсгий хөлдсөн байсан. Эмчилгээ хийгээд одоо эдгэрсэн. Энэ хоёр хүү тэр хол замыг энэ зэрэгтэй туулсан нь их юм” хэмээн төслийн багийнханд ярьсан байна. Б.Эрхэмбилэг өдгөө Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн зургадугаар ангид сурдаг бол Ч.Алтаншагай арваннэгдүгээр ангийн сурагч юм байна.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан М.Зоригтын санаачлагаар “Бидний цөөхөн монголчууд” төсөл өнгөрсөн нэгдүгээр сарын 18-наас эхэлсэн. Тэд 21 хүний бүрэлдэхүүнтэй, туулах чадвар сайтай гурван автомашинтайгаар Монгол орны 21 аймаг, 400 гаруй сум, сууринд нэг бүрчлэн хүрч, нутаг нутгийн зан заншил аж байдлыг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан баримтлуулж, мэргэжлийн өндөр түвшний цоцг архив буй болгохоор төлөвлөн хэрэгжүүлж яваа билээ. Энэ тухай төслийг санаачлагч М.Зоригт “Өнгөрсөн зун би хандлангаа хураангаа “Шүүдэр дундуур” хэмээх уран сайхны киног уран бүтээлч нөхөдтэй хамтран хийж, олон нийтийн хүртээл болгосон юм. Энэхүү киногоор дамжуулан монголчуудын ёс заншил, хүн хоорондын харилцаа, залуу үеийнхэн өвөг дээдэстэйгээ харилцах ёс суртахууныг харуулахыг бодсон. Энэ кино маань олон нийтэд ихэд таалагдсан бололтой юм. Тийм ч учраас би киногоо Монгол орон даяар үзүүлмээр санагдсан.
Мөн бидний хэдэн нөхөд өнгөрсөн онд БНСУ-ын 663 км замд унадаг дугуйгаар аялаад ирсэн. Дугуй унаад явж 6aйхад надад нэг зүйл маш хүчтэй эмзэглэл төрүүлсэн. Тэр нь монголчууд бид үнэхээр цөөхүүлээ юм билээ. Өмнөд Солонгосын газар нутаг манай Хөвсгөл аймгийн газар нутгаас бага шүү дээ. Тэгэхэд Хөвсгөл аймгийн газар нутагтай дүйцэхүйц хэмжээтэй тэр газар нутагг 58 сая хүн амьдарч байна. Гэтэл бид энэ их уудам тал нутагг ердөө гурван сая хүн амтай амьдарч байгаа нь бидний монголчууд дэндүү цөөхөн юм даа гэдэг эмзэглэл төрүүлсэн.
Цөөхүүлээ ч гэсэн дэлхийн талыг эзэлж явсан түүхтэй. Бидний цөөхөн монголчууд цаашид хөгжихийн тулд нэгдэх ёстой юм байна гэдэг зүйлийг л хэлмээр санагдаад болдоггүй. Тиймээс л эх орноо бүтэн тойрохоор шийдсэн. Хамгийн гол нь XXI зууны монголчууд хэрхэн аж төрж байсан хийгээд өнөөгийн монголчуудын ахуй амьдрал, онгон дагшин байгаль хоорондын шүтэлцээ, уламжлалт ёс, зан заншил зэргийг түүхэнд тэмдэглэн үлдээхэд оршиж байгаа” гэсэн юм.
“Найзыгаа үх чих вэл яан а аа” гэж бодоод уйл сан
Төслийн багт гэрэл зурагчдаас гадна МҮОНТ-ийн уран бүтээлчид ч багтсан аж. Учир нь тойрон аяллын хүрээнд 400 гаруй цуврал нэвтрүүлэг бэлттэн олон нийтэд хүргэх юм байна. Мөн Монгол орны 245 мянган км замыг гурван жилийн хугацаанд туулж, бүрэн хэмжээний кино, 10 баримтат кино, 20 ном товхимол бичиж үлдээхээр төлөвлөжээ.
Түүнчлэн сум, суурин бүр төслийн багийнхныг очихоос урьтаж орон нутгийнхаа өнөөгийн байдлыг харуулах урлагийн шилдэг таван үзүүлбэр бэлдэж байгаа аж. Мөн нутаг орныхоо түүх, домгийг ярих таван хүн бэлтгэгдэж байгаа гэнэ. Энэ бүхнииг төслийнхөн мэргэжлийн өндөр түвшинд бичиж хадгалж, үлдээх юм байна.
Хөвч тайга Хөвсгөл нутагт Ч.Алтаншагай хамтдаа эмнэг даага сургаж, хонины бэлчээрт унасан мориороо уралдаж өссөн найзынхаа амь насыг ийн аварсан байна. Тэр эрэлхэг гавьяа байгуулж, эрдэнэт хүмүүний амь насыг аварч чаджээ. Үхэл амьдралын зааг, нүдгүй шуурах цасан дундуур найзыгаа үүрэн алхах хүүгийн бахдам түүхийн зах зухаас уншигч та бүхэнд хүргэлээ.
2017 он
ЗГ-аас олгосон 300 болон вакцины 50 мянган төгрөгөө аваагүй иргэд нөхөн авах боломжтой

Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сард цар тахлын үед иргэдийн орлогод дэмжлэг үзүүлэх зорилгоор төрөөс 300 мянган төгрөг олгосон. Иргэн бүрд олгосон уг дэмжлэг болон вакцины бүрэн тунд хамрагдсаны урамшуулал 50 мянган төгрөг аваагүй иргэдийг www.ebarimt.mn/300 цахим хуудсанд бүртгүүлэхийг уриалжээ.
Дээрх мөнгөн урамшууллыг энэ оны арванхоёрдугаар сарын 27-ны 23.59 цагаас өмнө цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргаснаар урамшууллаа авах боломж бүрдэх юм.

Дээд шүүх дараах шалтгаанаар О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэхээс татгалзжээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 12 дугаар 20-ны өдөр болов.
Хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах тухай асуудлыг хэлэлцээд Эрүүгийн хэргийн танхимаас гаргасан саналыг хүлээн авч, хэлэлцэх асуудлыг хойшлуулж шийдвэрлэлээ.
Мөн нэр бүхий иргэнд холбогдох шинэ нөхцөл байдал тогтоолгох тухай прокурорын дүгнэлттэй хэрэгт харьяалал тогтоолгох тухай Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж тэмдэглэлд тусгаж шийдвэрлэжээ.
“Иргэдийн оролцооны нэгдэл нам” үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа.
Түүнчлэн Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хангахаас хэд хэдэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэв. Тухайлбал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр байх тул 2021 оны 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан намын даргыг сонгох сонгуулийн үйл явц, О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар сонгосон, намын даргын сонгуулийг зохион байгуулсан болон сонгуулийн байгууллагын холбогдох шийдвэрүүдийг Ардчилсан намын Үндсэн дүрэмд нийцсэн гэж дүгнэх боломжгүй, уг сонгуулийн үр дүнд Ардчилсан намын даргаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очирын “Бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж нийт шүүгчийн хуралдаанаас дүгнэжээ.
Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд нийт шүүгчийн олонхын санал авсан нэр дэвшигч гараагүй тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг зохих журмын дагуу нээлттэй зарлаж хэлэлцэхээр тогтов.













