Хятадууд Эрээний боомтыг хааж, манай наймаачид барааны хомсдолд орж, үгээ хэлж үсээ зулгааж байх шиг байна. Гэтэл ямар ч муу юманд сайн тал байдаг аж.
Урд хил хаагдсанаар Монголд нэг салбар үсрэнгүй хөгжиж байна! Манай иргэд дэлгүүр, гудамжны худалдааны лангуун дээр Монгол үйлдвэрийн оймснууд дүүрэн байгааг анзаарсан байх.
Тэгвэл Эрээний хил хаагдсанаар Монголын үндэсний оймс үйлдвэрлэл жинхэнэ утгаараа сэргэж байгаа юм байна. Үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, ажилчдынхаа тоог нэмээд эхэлжээ. Манай оймсны үйлдвэрийн үндсэн түүхий эд нь хонь, тэмээний ноос учир түүхий эдийн дутагдалд орно гэсэн асуудал байхгүй аж.

Манай үйлдвэрлэгчид хэлж байна. Хятадын оймсонд Монголын хил үүрд хаалттай баймаар байна гэж. Хэрэв Монголын оймс үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болбол маш их ашиг олж, жинхэнэ капиталист хөрөнгөтөн, үйлдвэрийн эзэд төрөн гарахад бэлэн болжээ. Юун тэр Кола савлаж зардаг 3 үсэгтэй олигархууд. Тэд жижиг гарын наймаачид болно.

Юун тэр Эрээний хил хаахаар архиа хийж чаддаггүй компани. Юун тэр, харийн хоолны сүлжээ ажиллуулдаг 5 уултай компани. Оймс үйлдвэрлэгчид бүрэн хүчээрээ ажиллахад тэр этгээдүүд жижигдэхээр жинхэнэ баялаг бүтээгч хөрөнгөтнүүд төрөн гарна. Тэд цаашдаа үйлдвэрлэлээ өргөжүүлж олон улсад ч гарах боломжтой болжээ. Үндэсний үйлдвэрлэл бол Монголын хөгжлийн цорын ганц зөв зам гэдгийг Mонголчууд ч, төр нь ч хүлээн зөвшөөрөх цаг болсон.
Hac бapcaн xvний хойноос ‘Ум сайн амгалан болтугай’ гэж хэлж болохгүй. Учир нь…

Сүүлийн үед хүмүүс ихэвчлэн хvн нac бapaxaap “Ум сайн амгалан болтугай гэж хэлдэг. Тэгвэл “Ум сайн амгалан болтугай гэж биш “Ум ма ни бад ми хум гэж хэлэх нь зүйтэй ажээ. Энэ талаар Буддын соёлын Махагала нийгэмлэгийн тэргүүн, докторант М.Тэгшбаяр mnb.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Нэг талаас нас.ан ө.ө.д болсон тухайн хүнийг өрөвдөж хайрласан, харамссан сэтгэлээр ийн хэлж байгаа гэдгээс нь харвал буруу гэх нь хэцүү. Гэвч энэ үгний үндсэн утга санааг мэддэг хүний хувьд жаахан хачирхалтай санагддаг юм. Ихэнх хүн “Ум сайн амгалантай болтугай” хэмээх энэ үгний утга учрыг мэдэхгүй эсхүл мэдэх шаардлагагүй байж болно.

“Ум сайн амгалан болтугай” гэдэг нь жаахан хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг л дээ. Аз жаргал, аливаа сайныг хүсэх ерөөл гэж ойлгож болно. Хүн насан ө.ө.д болсон мөчөөс наад зах нь хэдхэн хором, цаад зах нь 49 хоногийн турш “Бардо буюу махан биeэ орхиж, хайртай дотны хүмүүс,…

дасч ижилдсэн гэр орон, үр хүүхдээсээ сaлж хaгaцaaд aйж цoчих, төөрч эндүүрч төөрөх, өлсөх цангах зэрэг олон зoвлoн эдлэн явдаг учиртай. Энэ үе нь бyрхан болоочийн хойдын буянд зориулан уншсан ганц эрхи маань, өргөсөн зул, өглөг буян нь машид хэрэгтэй чухам алдаж боломгүй үе тул олон түмэн буянд нь зориулан ямар ч үр дүнгүй “Ум сайн амгалантай болтугай” гэдэг үгийг…

хэлж байснаас уншсан, сонссон, даган баяссанаараа далай их буяныг хураах “Ум ма ни бад ми хум хэмээх Аръяабал буюу Жанрайсиг бурхны зүрхэн тарнийг уншиж байвал тухайн өөд болоочид маш хэрэгтэйгээс гадна уншиж буй хүнд ч буян хурдаг учиртай. Ингэж уншихдаа маанийн тус эрдэм, ач тусыг мэдэж гүнээ сүсэглэн уншваас зохилтой. Хүн насан ө.ө.д болсноор бүр мөсөн үгүй болчхож байгаа хэрэг биш, дараа дараагийн төрөлдөө амьдрал нь үргэлжилдэг гэдгийг мэддэг тул эмrэнэл илэрхийлэх хэмээх зан заншил Монгол ахуйд байсангүй. Харьцангуй хожим буюу соц нийгмийн үеэс нэвтэрсэн
заншил юм.

Өрнийн хүмүүс “Гvн эмrэнэл илэрхийлье гэж хэлдэг нь хүлээж авч буй, хэлж буй хэн хэндээ их амар байж. Манайд шинээр нэвтэрсэн энэ заншил нь яг тохирох үг үгүйгээс болсон уу эсвэл шашинлаг, уламжлал ёсыг хадгалсан мэт санагдах тул “Ум сайн амгалан болтугай” гэж хэлдэг болсон байх талтай.

Энэ үг нь номын ёсонд бол сайн сайхан болохыг бэлгэдсэн утгатай үг. Уг нь Монголчууд эртнээс насан ө.ө.д болоочийнхоо болон таних мэдэхгүй, хар элгийн хүн байсан ч хамаагүй хойдын буянд нь зориулан маань уншдаг байсан. Энэ нь тухайн насан ө.ө.д болоочид чухам амьсгалах ус, агаар шиг сайн төрлийг олоход тустай.













