УИХ-ын гишүүн, инноваци цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учралтай ярилцлаа.
-МАН-ын 30-р их хурал болж өндөрлөлөө. Намын дарга авлигын эсрэг хатуу тэмцэхээ мэдэгдсэн. Үүнийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ?
-Их Британид ардчиллын индексийн тодорхойлдог байгууллага байдаг. Энэ байгууллага дэлхийн улс орнуудыг ардчиллын индексээр жагсаасан. Ардчиллын индексэд нийт 10 оноо өгдөг байхад манай улс 6.48 гэсэн үнэлгээ авсан байгаа юм. Тэгэхээр манай улс гажуудсан улс орны тоонд орж байгаа юм. Тэгвэл цаашдаа ардчиллыг зөв бэхжүүлэхийн тулд төрийн үйлчилгээг хурдан, шуурхай, нээлттэй, ил тод болгоход зайлшгүй анхаарах шаардлагатай байгаа юм. Тийм ч учраас сүүлийн үед төрийн үйлчилгээ цахим болж байгаа. Ер нь авлигалаас ангид байя гэвэл төрийн үйлчилгээг цахимжуулах асуудал яригдах юм. Нөгөө талдаа цахимжилт нь улс орны хөгжлийг хурдасгадаг.
Мөн дээрээс нь төрийн албанд үнэлгээний шинэ бүлэг хэсэг оруулж өгөх шаардлагатай. Жишээлбэл, сэтгэлзүйн шинжлэх ухаан маш хурдацтай хөгжиж байна л даа. Тийм учраас шударга байдлыг нь үнэлэх, аливаа асуудалд хэр шударга ханддаг вэ гэдгийг үнэлэх шинэ технологи гарч ирж байна. Үүгээр сэтгэлзүйн тест авдаг.
Шударга байдлын үнэлгээг нь тогтоодог. Тиймээс төрийн албанд ажилд авахдаа зөвхөн төрийн албаны шалгалт аваад зогсохгүй, сэтгэлзүйн байдлыг нь тогтоодог байх ёстой юм байна. Тэгж байж тэр хүн авлигалд хэр өртөх магадлалтай байна. Сэтгэл хөдлөлийн түвшин ямар байна. Асуудалд шийдвэр гаргахдаа хэр өөртөө итгэлтэй байна вэ гэдгийг үнэлэх хэрэгтэй байна. Тэгж байж, авлига буурахад гол нөлөө үзүүлнэ.
-Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй нь уялдуулна гэж мэдээлсэн. Үүнийг хэрхэн яаж хийх вэ?
-Хөгжлийг гацааж байгаа хамгийн том асуудал бол авлига юм. Улс орны хөгжлийг ахиулъя гэхэд авлига хэмээх хана хэргэмтэй тулгардаг. Үүнийг арилгахын тулд төрийн өндөр албан тушаалтнууд, ХОМ-ээ өгдөг албан тушаалтнуудын ХОМ-ийг татвартай нь уялдуулдаг хуулийг хуульчлах шаардлагатай байна. Энэ утгаар авлигын эсрэг хэрэгжүүлэх бодлогыг чангатгах чиглэлээр манай нам ажиллана. 2024 он хүртэл хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цахим засаглалыг бэхжүүлэх, авлигагүй нийгмийг бүтээх, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг ил тод болгосноор аз жаргалын индексэд эерэг нөлөө үзүүлнэ. Тийм учраас МАН-аас авлигачтай тэмцэхээ илэрхийлсэн.
-Энэ арга хэмжээ хэзээнээс эхлэх вэ. Өмнөх албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд үйлчлэх үү?
-Одоо хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн хүрээнд хууль хяналтын байгууллагууд ажлаа хийж байгаа. Гэхдээ үүнд улс төрийн намууд манлайлал үзүүлэх ёстой. Тиймээс 30-р их хурлаар манай нам дүрэмдээ ашиг албан тушаалын зөрчилтэй холбоотой зохицуулалтыг тусгасан. Үүнийг хянадаг хяналтын хороо манай намд ажиллаж байгаа. Тиймээс албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг хяналтын хорооноос гишүүнчлэлээс нь түдгэлзүүлнэ. Намын боловсон хүчин өөрөө авлигалаас ангид байх ёстой. Тиймээс энэ парламентаар улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх гэж байна.
-Нийтийн мэдээллийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг дуусч байна. Үүнд нийт 67 мэдээллийг нээлттэй болгож байгаа ч эргээд зарим заалт шүүмжлэл дагуулж байгаа. Тухайлбал, 3 шатны шүүхээр эцэслэгдээгүй мэдээллийг олон нийтэд мэдээлж болохгүй гэнэ. Гэтэл иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх зөрчигдөх юм биш үү?
-Энэ хуулиар 67 мэдээллийг нээлттэй болгож байгаа. Тухайлбал, уул уурхайн лицензүүд ил тод болно. Нөгөө дархан цаазтай газруудад хэн газар эзэмшээд байгаа юм. Энэ нээлттэй болно. Худалдан авах ажиллагаанд оролцож байгаа компаниудын шалгарсан байдал, комиссын дүгнэлт гэх мэт зүйлүүд ил болж эхэлнэ. Тэгэхээр энэ мэдээллүүдийг цуглуулж, олон нийтэд мэдээлж болох нь нээлттэй болно.
Энэ мэдээлэл нь нийтийн ашиг сонирхолд нийцсэн бол хэн ч мэдээллийг цуглуулж мэдээлэх боломжтой байх нь. Харин гурван шатны шүүхээр шийдэгдээгүй хэргийг мэдээлж болохгүй гэх биш, мэдээллийн эзний зөвшөөрлийг шаардаж байгаа юм. Мэдээллийн эзэн зөвшөөрвөл, олон нийтэд мэдээлж болно.
-Таны санаачилсан тэтгэврийн реформ юу болсон бэ. Тэтгэвэр өвлөгддөг болохыг иргэн бүр эерэгээр хүлээн авч байсан?
-Хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг миний бие өргөн барьсан. Хэлэлцэх эсэхийг өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцээд дэмжсэн. Засгийн газар нийгмийн даатгалын багц хуулийг сая их хуралд өргөн мэдүүлсэн. Энэ хуулиудыг хамтатгаад ажлын хэсэг байгуулаад анхны хэлэлцүүлгийг хийнэ. Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуультай хамтатгаж хэлэлцүүлэхээр хүлээж байна. Хэрэв Засгийн газар дангаар нь хэлэлцэнэ гэвэл би их хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийнхэнтэйгээ дахин өргөн мэдүүлнэ. Миний санаачилсан хуулийн заалт хэвэндээ байгаа. Тэтгэвэр өвлөгддөг тогтолцоог бий болгохын төлөө ажиллана.
-Сүүлийн сар койн эрчимжиж, шинээр гарах койнуудад хориг тавьсан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль ямар шатандаа явна вэ?
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль бол виртуал хөрөнгийн харилцааг зохицуулсан хууль биш. Энэ бол биржүүдийн үйл ажиллагааг зохицуулсан хууль юм. Биржүүдэд тавих шаардлагыг тодорхой болгосон. Дээрээс нь м.ө.н.г.ө у.г.а.а.х т.е.р.ро.риз.мыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу мэдээлэх эрхтэй этгээдэд үйлчилгээ үзүүлэгч нарыг оруулж өгч байгаа. Монгол банканд сэжигтэй гүйлгээ гарсан бол мэдээллүүдийг өгдөг үүргийг биржүүд хүлээж байна.
Мөнгөний эх үүсвэр нь хаанаас юм гэх мэт сэжигтэй гүйлгээнүүдийг хянах боломжтой болох юм. Хэрэв сэжигтэй гүйлгээ гарсан бол үйлчилгээ үзүүлэх биржүүд cash out хийгээд иргэд койноо зарж, мөнгө гаргаж авах тэр үед нь Монголбанк хориглох тэр бололцоог нь энэ хуулиар олгож өгсөн. Энэ бол ФАТФ-ын зөвлөмжийн дагуу хийж буй хууль юм. Энэ хууль хэрэгжсэнээр 4 сарын хугацаанд санхүүгийн зохицуулах хороо, захиргааны ерөнхий хуулийн дагуу хэлэлцүүлгүүдийг хийж журмуудаа боловсруулж, олон нийтэд танилцуулах болно. Ингээд одоо үйл ажиллагаа явуулж байгаа найман бирж болон шинээр биржүүд бүртгүүлэх юм.
Д.Монголхүүг АН-аас ‘Хүний эрхийн хамгаалагч’-аар өргөмжилжээ

Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан өнөөдөр /2021.12.10/ М.Тулгат даргатай гэх Ардчилсан намаас цуглаан зохион байгуулж буй.
Тэгвэл энэ үеэр “No Double Standard” хөдөлгөөнийг санаачлан, удирдсан иргэн Д.Монголхүүг тэд “Оны шилдэг Хүний эрхийн хамгаалагч”-аар өргөмжилж, бэлэг гардуулжээ. Үүнд нь морин хэлбэртэй сувенир, данх багтсан байна.
Өргөмжлөл гардуулахад УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Монголын ард түмэн шүүхийн өмнө нэг өөр, МАН-ын өмнө нэг өөр эрхтэй болсон. Үүний эсрэг идэвхийлэн тэмцсэн Д.Монголхүүд АН-ынхан төдийгүй Монголын ард түмэн талархаж байгаа” гэжээ.
Г.САНСАРМАА













