-ХАР ЦАЙ, БАНТАН ИДЭЭД БАРИЛДСАН ХҮҮГЭЭС МИНЬ ЯАЖ ДОП.ИНГ ИЛРЭХ ЮМ БЭ-
Улсын арслан Э.Оюунболдын аав Д.Энхтөгстэй ярилцлаа. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Монголын бөхийн өргөөнд болсон. Тэргүүлэгчдийн хурлаар зөрчил гаргасан аймаг, сумын цолтнуудын барилдах эрхийг хассан юм. Тодруулбал, Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан доп ингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, доп.ин.гийн зөр.чил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хассан билээ.
-Та хоёр сайхан өвөлжиж байна уу?
-Тавтай сайхан өвөлжиж байна. Манай нутгаар урт намар болж, өвөлжөө тавлаг байна. Хөгшин бид хоёр байдгийнхаа баруун хойд буланд л байна даа. Хэдэн малаа дагаад өдөр, шөнийг өнгөрөөж сууна.
-Таны хүүгийн шинжилгээнээс до.пинг илэрсэн гэх юм. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Миний хүүг олон жил до.пинг хэрэглэсэн гэж гүтгэж байна даа. Энэ бол цэ.вэр гүт.гэл.эг гэж аав хүний хувьд хэлмээр байна. Олон жилийн хөдөлмөрийг нь үнэгүйдүүлэх гэж зохион байгуулалттайгаар миний хүү рүү дайр.ч, дав.шилж бай.на шүү дээ. Энийг бид эсэр.гүүцэж, хүүгийнхээ төлөө чадах бүхнээ хиймээр байна. Даанч хөдөөний бид хаашаа, хэнд хандахаа мэдэхгүй юм.
-МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурал болж Э.Оюунболдыг давтан до.пинг хэрэглэсэн гэх үндэслэлээр найман жил барилдах эрхийг хасах шийдвэр гаргасан. Энэ тухай та сонсов уу?
-Бүүр найман жилээр барилдах эрхийг нь хасчихсан хэрэг үү. Энэ тухай бид хоёр сонсоогүй юм байна. Харин халуун намраар до.пинг илэрсэн гэж мэдээ гарч байхыг нь сонссон. Домогт Д.Хадбаатар аваргыг хэлмэгдүүлж, 10 гаруй жил шор.онд ха.таа.сан гэдэг юм билээ. Миний хүүг ч ялгаагүй хэл.мэг.дүүлж, хүсэл мөрөөдлийг нь байхгүй болгох ажиллагаа баталгаатай ороондоо оржээ. Найман жилийн дараа тэр хүн барилдах боломжтой байх уу, та нар бодоод үз дээ. Үнэхээр арай ч дээ. Албан хүчээр миний хүүг Монгол бөхөөс холдуулж байна. До.пинг хэрэглэсэн бөхчүүдтэйгээ тэмцэх гэж байгаа бол нэр дурдагдсан өнөөх 38 бөхтэйгөө адилхан тэмцэх хэрэгтэй. Тэд цол ахиад, хэрэг нь хэрэгсэхгүй болж, миний хүү ганцаараа туг тахигдаж байдаг ямар учиртай юм бэ. Нэг үгээр бол миний хүүг бохир улстөрчдийн тоглоом болгож орхилоо. Залуу хүний ирээдүйг баллаж байна шүү дээ.
Допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн Н.Батсуурь барилдах эрхээ 11 сараар хасуулсан болж, даян аварга цол хүртэж байна гэдэг ял.гав.арлан гад.уур.халт. Увсынхан наадмын түрүү авч, до.пинг хэрэглэсэн ч цол ахиж байх ёстой юм уу. Хэнтийгээс сайн бөх төрж, ард олноо баясгаж болохоо байсан хэрэг үү. Хэнтийгийн бөхчүүдийг дарж, боо.дог жал.га дов.ны үз.эл Монгол бөхөөс хэзээ салах вэ. Энэ салж байж залуу бөхчүүдийн ирээдүй сайхан болно. Тэгээгүй цагт миний хүү шиг олон залуу хэл.мэгд.үүлж, амьд.ралаараа тог.луулах байх даа.
Миний хүүг ч ялгаагүй хэл.мэг.дүүл.ж, хүсэл мөрөөдлийг нь байхгүй болгох ажиллагаа баталгаатай ороондоо оржээ.
-Хүү тань энэ тухай хэлэхдээ та хоёрт юу хэлдэг. Ойрдоо холбоо барьсан уу?
-Хаяа, хаяа холбоо барьдаг. Мэнд мэдэлцээд, бие хаа асуугаад л тасалдаг юм. Заримдаа гэртээ давхиад ирдэг. Бидэнд допин.гийн талаар огт ярьдаггүй юм. Саяхан нэг ярьсан. Олигтой зүйл яриагүй. Өөрөө хэлэхдээ “Би допинг хэрэглээгүй” гэдэг. Бид ч бас хүүгээ тийм зүйл хэрэглэх хүн биш гэдэгт итгэдэг. Энэ насаа дуустал хүүдээ итгэсээр байгаад дуусна.
-Та хүүгийнхээ бэлтгэл сургуулилтын үеэр нь хамт байдаг уу?
-Хамт байхыг хичээдэг юм. Гэхдээ хүү минь тэр бүр барилдаанаа харуулаад байхыг хүсдэггүй. Би жил жилийн наадмаар хотод ирж, хүүгийнхээ дээлийн захыг мушгиж, барилдахыг нь харж суудаг. 2019 оны наадмаар долдугаар сарын 7-нд нутгаасаа очиж, хүүгийнхээ барилдааныг харсан. Миний хүү сайн барилдаж, ярих юмгүй сайхан түрүүлсэн. Бид хоёр наадмын өглөө хар цай уугаад, бантан идээд наадмын талбайд очсон. Өөр юм идээгүй, миний хүү. Хар цай уугаад, бантан идээд гарсан хүүгээс минь яаж допинг илрэх юм бэ. Би хажууд нь хараад хамт л байсан шүү дээ. Энэ гүт.гэ.лэг ол.он жил хүүг минь т.ар.ч.лааж, эцэст нь хүчээр дарж авлаа даа.
Миний хүү сайн барилдаж, ярих юмгүй сайхан түрүүлсэн

-Та хүүгээ доп.инг хэрэглээгүй гэдэгт итгэлтэй байгаа юм байна. Та багштай нь уулзаж үзсэн үү?
-Тэгэлгүй яах вэ. Хар нялхаасаа эцэг, эхээсээ холдож, бөхийн амьдралаар амьдрахын тулд зориг шулуудаж, хичээл номоо хаян байж энэ амжилтад хүрсэн юм. Би ч хүүгээ бөх болоход нь хачин баяртай байсан. Доп.инг хэрэглэж өөрийнхөө хүсэл мөрөөдлийг өөрийнхөө гараар үгүй хийх тэнэг толгой биш, миний хүү. Хаана, ямар зүйл хийхээ мэддэг ухаантай хүү шүү. Адьяахүүтэй бага, залуу байхад нь уулзаж л байсан. Багшийнх нь хувьд доп.ин.гийн асуудал дээр бидэнтэй адилхан л бодол сэтгэлтэй явдаг байлгүй дээ.

-Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд та ямар нэгэн зүйл хэлэх үү?
-Маш их гомдолтой байна. Муу хүүг минь бөхчүүдийн нүүр харах эрхгүй болгож орхисон. Хүүгээ барилдаан бүрээр л “барилдах болов уу” гэж горьдож, барилдахаар нь “яах бол” гэж өндөлзөж суудаг бид хоёрт үнэхээр хэцүү байна. Хүүг минь арслан болсон жилээс нь хойш л хааж, бо.ож, хав.чиж, дар.ж авах аргаа байдаг чадлаараа хэрэглэлээ. 2019 оноос хойш хүүгийнхээ өөрөөрөө, сэтгэл тайван барилдсан барилдааныг үзсэнгүй. Барилдах гэхээр нь барилдуулдаггүй. Монголын үндэсний бөхийн холбоо гэж ял.зар.чих.сан газар байна. Хурал хуйгаа ч хийхгүй Ц.Магалжав гэдэг нөхөрт “Чи холбоог удирд” гээд тамга тэмдгээ өгчихдөг. Ийм л байна шүү дээ. Яах вэ, хүүг минь ийм аргаар дарж авч, залуу хүний ирээдүйн замналыг дуусгаж байна гэдэг гу.там.шиг. Миний хүү чинь гэнэ итгэмтгий, цайлган шүү дээ. Муу хүүг минь зүлэг ногоон дэвжээнээс нь хөөж, түрсээр байгаад албан хүчээр буулгалаа даа.
Хүүгээ барилдаан бүрээр л “барилдах болов уу” гэж горьдож, барилдахаар нь “яах бол” гэж өндөлзөж суудаг бид хоёрт үнэхээр хэцүү байна.
df
Э.Оюунболдын дo.пин.гийн шинжилгээний хариуд ‘Неотон, Панангин’ хоёр илэрчээ

Улсын аварга асан Э.Оюунболдоос допин илэрсэн тул түүний аварга цолыг хураан авч, давтан хэрэглэсэн гэх шалтгаанаар Монгол Бөхийн холбооноос найман жил барилдах эрхийг нь хасаад буй. Тэгвэл түүний доп.ингийн шинжилгээний хариуны хяналтын хуудсанд дурдсанаар “Неотон, Панангин” хоёр илэрсэн байгаа тухай тэмдэглэсэн байна.
Э.Оюунболдын Допингийн хяналтын хуудас. Неотон Панангин гэсэн 2 юм байна. pic.twitter.com/mu7tLSkoEu
— Уугаа (@uga0001) December 7, 2021
Зөвшөөрөлгүй сугалаа явуулж буй 26 иргэн, аж ахуйн нэгжийг цагдаад шилжүүлжээ

Цахим сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл телевизээр сүүлийн үед зөвшөөрөлгүй хонжворт сугалаа их явуулж талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ. Ийм зөрчил гаргаж буй 26 иргэн, ААН-ийг хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн талаар мэдэгдлээ. Татварын байгууллагад урьдчилж мэдэгдэхгүйгээр олон нийтээс мөнгө хурааж, азтан шалгаруулах нь хууль бус үйлдэл юм гэдгийг тодотгож байна.
Мөн цахим сүлжээнд хонжворт сугалаа зохион байгуулж буй олны танил хүмүүст шаардлага хүргүүлж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа их явуулж буйд телевизүүд анхаарч ажиллахыг сануулжээ. Хонжворт сугалаа нь ААН-ийн Тусгай зөвшөрөлийн тухай хуулийн дагуу холбогдох баримт матераилаа бүрдүүлээд эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа юм.
Үйл ажиллагаагаа ингэж албан ёсоор явуулснаар орлогын 40 хувийг татварын албанд тайлагнах ёстой байдаг аж. Сугалаа явуулж буй иргэн, ААН, компаниудын ард зөвшөөрөл нь байгаа эсэхийг татварын байгууллагаас хянан шалгаж байна. Өнгөрсөн онд цахим орчинд мө.рий.тэй тог.луу.лах, лайваар аз.тан тод.руулж шалгаруулах гэм.т хэр.гийн ул.маас хохирсон 4000 хүн хуулийн байгууллагад ханджээ. Бусдыг з.ал.ил.сан хэргээр 10 этгээдийг шалгаж байна. Татварын хяналт шалгалт үргэлжилж байна.













