Дархан-Уул аймгийн хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 40 гаруй гэр оронгүй, тэнэ.мэл ир.гэд орц, хонгил, дулааны худагт амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ.
Эдгээр иргэнийг бүртгэлжүүлэх, амьдралын орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн амьдралд татан оролцуулах, түр байршуулах, халуун хоол цайгаар үйлчлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, амьжиргааны анхан шатны хэрэглээг хангах зорилгоор өнөөдрөөс эхлэн гурван сарын хугацаанд дулаан байранд байлгахаар боллоо.
Аймгийн ЗДТГ, ХХҮГ, Дархан сум, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, ГБХЗХГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Дарханы Дулааны сүлжээ ТӨХК, Нийгмийн даатгал, Дэлхийн зөн, Гүүд нейборс, Улаан загалмай, Мөнгөтийн таг, Сэйнт Жон Боско, МС багачуудын өдөр өнжүүлэх төвийн алба хаагчид хамтран дээрх ажлыг зохион байгуулж байна.
Иргэдийг өнөөдөр цуглуулан эрүүл мэндийн үзлэгт хамруулж kopoнавиpycийн шинжилгээнд хамруулан дулаан байранд орууллаа.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ
Улсын заан Б.Соронзонболд: Болохгүй бол баттай мэдэж байгаа хэсгээ мөнгөөр зарахаас
МҮБХ-ноос өчигдөр допинг хэрэглэсэн дөрвөн бөхийн барилдах эрхийг хасах шийдвэрээ танилцууллаа. Үүний араас бөхийн хүрээнийхэн санал бодлоо илэрхийлсээр байна. Тухайлбал улсын заан Б.Соронзонболд ‘Нөгөө 38 бөх гээд яриад байдгийг сайхан задлаад тавьчихвал бүр сайхан, амар сайхандаа жаргана даа.
Тэр дотор байгаа хэд хэдэн хүнийг ч нэг муухан мэдээд байгаа юм аа. Та нарын хайр хүндлэлүүд дотор нь цохиж явбал яана. Бүр болохгүй бол баттай мэддэг хэсгээ мөнгөөр зарахаас’ хэмээн цахим хуудастаа бичжээ. Б.Соронзонболд зааны хувьд д.о.п.и.нгийн төрлийн бодис давтан хэрэглэсэн анхны (үндэсний бөхчүүд дотор) бөх юм. 2009, 2018 онд доп.инг хэрэглэсэн ч шийтгэсэн гэж лав дуулдаагүй билээ.

ЮМЫГ ЦЭГЦЛЭЕ ГЭВЭЛ БАГААС НЬ ЭХЭЛ ГЭЖ.
Үндэсний бөхийн холбоо бөхийн дэвжээдээс мөнгө босгоод шинжилгээ тогтмол авна гэнэ. Биднийг хэн тоодын гээд аймгийн бага цолтонгууд,сумын заанууд бол наад д.о.п.инг чинь хавтгайрсан гэж бодож байна. Эхний ээлжинд сумын заануудын нэг барилдаан дээр шөвгөрсөн доод тал нь 16 бөхөөс шинжилгээ авах хэрэгтэй шүү. Нэг сумын зааны барилдаан дээрээс 2.3 хүн түүж аваад ямар ч хэрэггүй аль болох олон залуугаас авах хэрэгтэй. Хэзээ авахаа хэлэхгүйгээр санаандгүй байдлаар нэг барилдаанаас олон бөхөөс зайлшгүй авах хэрэгтэй.



.

.

УОК: “Омикрон” хувилбар бүртгэгдсэн орноос ирж байгаа иргэдийг өөрийнх нь зардлаар 10 хоног тусгаарлана

Дэлхийн улс орнуудын жишгээр Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу kopoнав.ируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн захиалгат нислэгээр эх орондоо ирж байгаа иргэдийг өөрийнх нь зардлаар 10 хоног тусгаарлана.
Харин бусад орнуудаас агаараар болон газраар ирж байгаа иргэдээс эрүүл мэндийн асуумж авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.
Оршин суух болон гэрийн хаягаа буруу бичсэн, хаягийн тодотгол хийхэд тухайн хаягтаа байгаагүй зэрэг зөрчил нийтлэг илэрч байгаа тул хуулийн /Эрүүгийн тухай хуулийн 15.6.1 болон Зөрчлийн тухай хуулийн 5.13.1, 5.13.2-д заасны/ дагуу хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу.
Иймд иргэд тухайн асуумжийн дагуу мэдээллээ үнэн зөвөөр хариулж, оршин суух газар болон гэрийнхээ хаягийг тодорхой бичихийг анхааруулж байна.













