Хэл ам дагуулж цаг хугацаандаа ашиглалтанд ороогүй Дарханы зам дахин нэг жилээр хойшлохоор болсон тухай УИХ-ын гишүүн Дамдинням өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ. Тэрээр Дарханы замд тендер аваад ажлаа хийхгүй шалтаг тоочоод байгаа Хятадын компаны талаар Хятад улсын элчин сайдын яамнаас тодруулжээ. Гэтэл Элчингийн зүгээс… Байгуулагдаад нэг ч ажил хийж үзээгүй тийм компаныг та нар өөрсдөө сонгосон байсан гэсэн хариу өгчээ.













