Хөвсгөл аймгийн ЦагаанУул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/ шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрч орсон осол гарчээ.
Энэ тухай дуудлагыг өчигдөр буюу 12 дугаар сарын 1ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын ЦагаанУул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23:00 цагт очиход Мөрөн сумаас ЦагаанУул чиглэлд зорчин явсан шатахуун жижиглэн борлуулдаг компанийн жолооч Э /45 настай, эрэгтэй/ийн “ZZ1257 Хово” загварын автомашин /32 тн шатахуун ачсан, чиргүүлтэй/ нуурын мөс цөмөрч живсэн бүхээгний хэсэг ил гарсан байдалтай байсан.
Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул 12.02ны өдрийн 08:30 цагаас автомашиныг татан гаргах ажиллагааг эхлүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Эх сурвалж: zuv.mn
БНСУ-д Омикрон хувилбарын анхны тохиолдол илэрлээ

БНСУ-д кронавирусны Омик.рон хувилбарын анхны тохиолдол илэрчээ. Тодруулбал, Нигер улсаас ирсэн 40 гаруй насны хосууд болон тэдний ойрын танилууд гэх таван хүнээс коронавирусийн Омикрон хувилбар илэрсэн байна. Нөхцөл байдал хүндэрсэн тул Солонгосын Засгийн газар дотоодын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус улсын хилээр нэвтэрч буй бүх хүнд мутацийн шинжилгээг хийх шийдвэрийг гаргажээ.
Наран дээрх хүчтэй соронзон шуурга ‘Интернетийг сүйрүүлж’ болзошгүй

Наран дээрх хүчтэй дэлбэрэлт нь соронзон шуурга үүсгэснээр “Интернетийг сүйрүүлнэ” гэсэн мэдээллийг Калифорнийн Их Сургуулийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Сангиту Абду Жиоти хэлэв.
Түүний хэлснээр Нарны ийм дэлбэрэлт нь зуун жилд нэг удаа тохиолддог бөгөөд өнгөрсөн зуунд нэг ч дэлбэрэлтийн тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ удаад дэлбэрэлт болох магадлал маш өндөр байна гэж шинжээч дүгнэж байна. Дэлбэрэлт нь араасаа соронзон шуурга дагуулж, цахилгаан тоног төхөөрөмжийн ажиллагаанд нөлөөлнө гэж тэрбээр тодрууллаа. Тиймээс интернетийн хэрэглээнд саатал үүсэх магадлалтай аж.

Шведийн “Dagens Nyheter” хэвлэлд мэдээлснээр интернет сүлжээний усан дор байрлах гол цөм кабель нь соронзон шуурганаас хамгаалагдаагүй тул энэ нь дэлхий даяарх сүлжээний ажилд саад учруулах болно гэж Абду Жиоти тайлбарлав.
Аравдугаар сарын 31-нд Наран дээрх дэлбэрэлтийн улмаас дэлхийн соронзон мандалд соронзон шуурга эхэлсэн. Энэ үзэгдэл G1 гэх түвшинд сул илэрч байгааг эрдэмтэд тэмдэглэв.
(Эх сурвалж: Ramblernews)













