Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг байна.
Энэ дагуу маргааш буюу Улс тунхагласны баяраар бүх нийтээрээ амрах юм. Бүх нийтийн амралт таарч байгаа тул маргааш Хас, Голомт, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банкны салбарууд амрах бөгөөд харин “Хас банк”-ны Имартын салбар 10.00-22.00 цаг хүртэл ажиллах юм байна.
Төр ард түмнээ xөcөp xaядaгийн тод жишээ ‘Эвий энэ нярай Ээжүүд’

Завхан аймгийн төрөх эмнэлэг халаалтгүйн улмаас дөнгөж төрсөн ээжүүд гам алдаж байгаа талаар нийгмийн сүлжээнд зураг тархсан.

Тэгвэл ийнхүү эх хүүхдийн эрүүл мэндэд ноц.той xoxиpoл учpyyлах хэмжээнд хүрсэн тус эмнэлэг ДОЛООХОН жилийн өмнө ашиглалтад орсон, шинэ эмнэлэг гэдгийг эх сурвалж мэдээллээ. Гэвч тус эмнэлгийн халаалтын зууханд доголдол гарсан учир өвлийн эхэн сард төрсөн ээжүүд хөнжлөө нөмрөөд суухад хүрчээ. Тухайн үед барилгын ажлын гүйцэтгэсэн компани засаж сайжруулах үүрэг авсан ч байдал дээрдээгүй байна. Ийнхүү улсын төсвийн хөрөнгийг үрэн таран хийж, татвар төлөгч ард түмнийг хохи.роож буй дүр зураг.
Мөн тойргоос сонгогдсон орон нутгийн удирдлагууд асуудалд хэрхэн хойрго хандаж, ард түмнийг хөс.өр хаяж байгаагийн бодит жишээ бол энэ юм.














