www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Л.Энх-Амгалан: Торгон дээлтэй хүүхэд шалгаруулахаа зогсоо, гоё дээлгүй байгаа нь хүүхдийн буруу биш

admin by admin
2021-11-23
in БОЛОВСРОЛ
0
Л.Энх-Амгалан: Торгон дээлтэй хүүхэд шалгаруулахаа зогсоо, гоё дээлгүй байгаа нь хүүхдийн буруу биш
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Сургууль цэцэрлэгийн хүүхдүүд Монгол уламжлалт баяр ёслолоор үндэсний хувцсаараа гоёж, сургуулийн удирдлагын зүгээс гоё торгон дээл өмссөн хүүхдүүдийг шагнаж, урамшуулдаг байсан. Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа “Дээлтэй Монгол нэрийн дор гоё торгон дээлтэй хүүхэд шалгаруулж өргөмжлөл өгөхөө зогсоо захирал, удирдлагуудаа. Хүүхдийг багаас нь дутуугийн зовлон эдлүүлэхээ больцгооё одоо. Гоё дээлгүй байгаа нь хүүхдийн буруу биш” гэжээ.

 

ТЕГ: Хакеруудын зарж байсан 2.3 сая иргэний мэдээлэл ‘Хаан банк’-наас алдагдсан гэж дүгнэж байгаа

Монгол Улсын 2.3 сая иргэний дөрвөн сая орчим мэдээллийг 700 ам.доллараар худалдаалж байна гэх зар хакеруудын сайтад байршсан.

Тухайлбал, 2015 онд байгуулагдсан 700 мянган орчим гишүүнтэй Raidforums сайтад “PieWithNothing” гэх нэртэй хэрэглэгч Монгол Улсын 2.3 сая иргэний нэр, овог, утасны дугаар, и-мэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар, хэрэглэгчийн болон бусад мэдээллүүдийг зарж байгаа талаар бичсэн юм. 2019 оны есдүгээр сард элссэн уг хэрэглэгч “Хэрвээ энэ мэдээллийг худалдаж авахыг хүсвэл та над руу зурвас бичнэ үү” гэж бичсэн байв. Тэгвэл Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Тагнуулын Ерөнхий газрын албан тушаалтан энэ талаар мэдээлэл өглөө.

Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ “Дансны дугаар болон ил тавигдсан мэдээллээс харахад тус сайт дээр тавигдсан мэдээллүүд Хаан банкнаас алдагдсан гэж дүгнэсэн. Манайхаас ажлын хэсгүүд гарган шалгаж байгаа” гэсэн юм.

 

‘Е-Мongolia’ сэтгэл ханамжийн судалгааг 150 сая төгрөгөөр хийнэ

‘Цахим үндэстэн’ болох Ерөнхий сайдын санаачилгыг ажил хэрэг болгож байгаа агентлаг нь Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар. Тус агентлаг “Digital nation” арга хэмжээг зохион байгуулсан нь халдвар хамгааллын дэглэм зөрчсөн шүүмжлэлд өртөж, хэл ам дагуулаад чимээгүй болсон.

Мөн тус байгууллага “И-Монголиа” системийг бий болгож, хөгжүүлж байгаа талаараа шат дараатай арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байгаа. Үндсэндээ энэ байгууллагын гадагшаа харагдах төрх нь “И-Монголиа системийг хийсэн газар” гэдэг ерөнхий ойлголтыг иргэдэд өгсөн. Тэгвэл “И-Монголиа” системийн сэтгэл ханамжийн судалгааг хийлгэхээр тус агентлагийн дарга Б.Болор-Эрдэнэ 150 сая төгрөгийн тендер зарлажээ.

Өндөр дүнтэй энэ судалгааны ач холбогдол нь “И-Монголиа системийг хэрхэн сайжруулахад чиглэсэн” гэх. Хэрэглээ, сайжруулалтын чиглэл мэргэжлийн баг ажиллаж байхад жирийн иргэдийн хэрэглээний түвшингээр судалгаа авахад иингэж их хэмжээний мөнгө зарцуулах нь хэр үр дүнтэй вэ?

Post Views: 678
Previous Post

ТЕГ: Хакеруудын зарж байсан 2.3 сая иргэний мэдээлэл ‘Хаан банк’-наас алдагдсан гэж дүгнэж байгаа

Next Post

Жүжигчин П.Цэрэндагвад, Н.Сувд нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ

Next Post
Жүжигчин П.Цэрэндагвад, Н.Сувд нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ

Жүжигчин П.Цэрэндагвад, Н.Сувд нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.