Өнөөдөр УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал АИ-92 шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийсэн. Тодруулбал: Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлын зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшлийн иргэний нийгмийн хамтарсан зөвлөлийн хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргажээ. Тухайлбал, шатахууны үнийг сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцоолж, тодорхойлох автомат механизм руу шилжиж байгааг тэрбээр хэлсэн. Энэ нь нэг удаагийн огцом хэлбэлзлийг аажмаар газардуулж оруулах зах зээлийн үнэ бодох аргачлал аж. Иймд ойрын хугацаанд АИ-92 авто бензиний үнэ 100 төгрөгөөр нэмэгдэнэ, нэг удаад шууд 300 төгрөгөөр нэмэхгүй гэдгийг дэд сайд онцолсон.

Иймд ойрын хугацаанд АИ-92 авто бензиний үнэ 100 төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг дэд сайд хэлсэн бол шатахуун импортлогчид өнөөдөр оройноос эхлэн шатахууны үнээ 100 төгрөгөөр нэмж байгаагаа дуулгалаа.
‘Хар сарнай’ хамтлагийн дуучин С.Амармандах Д.Зөөлөнсийд төрсөн өдрөөр нь шинэ орон сууц бэлэглэжээ

Дуучин Т.Дэлгэрмөрөн болон түүний охин Д.Зөөлөнсийгийн төрсөн өдөр 11 дүгээр сарын 17-нд тохиодог. Энэ жилийн төрсөн өдрийн баяраар “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах түүний охин Д.Зөөлөнсийд шинэ орон сууц бэлэглэсэн талаар дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

.
. 
.














