Хятадын Хэйлунцзян мужийн Хэйхэ хотод ko.видийн халдвар өдөр бүр илэрсээр байна. Тус хотын захиргаанаас өнгөрсөн Бямба гарагт хүнсний агуулах, складад хадгалагдаж байгаа орос бараанд шинжилгээ хийсэн байна.
Шинжилгээгээр ОХУ-аас орж ирсэн 4 төрлийн барааны хайрцаг, сав, баглаа боодлоос kopoнавиpyc илэрчээ. Үүнд: шоколад вафли KONTI (8-р сарын 4-нд үйлдвэрлэсэн тэмдэгтэй), печенье KONTI (мөн 8-р сарын 4), чихэр KONTI (8-р сарын 17), хуурай сүү (2020 оны 10-р сарын 8) бараанууд хамрагдаж байна. Халдвар илэрсэн барааны хэмжээг мэдээлээгүй байна.

Дээр дурдсан бараатай дэлгүүр, хувь хүмүүсийг бараагаа битүүмжлэн, далд хийж, холбoгдох байгууллагад мэдэгдэхийг анхааруулсан байна.
Аравдугаар сарын 27-ноос хойш тус мужид халдварын шинэ тохиолдол 270 бүртгэгдээд байгаа юм.
Монголын самбочид дэлхийн дэвжээнээс 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ

Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон самбо бөхийн ДАШТ-нээс Монголын баг тамирчид 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн байна.

Энэ удаагийн ДАШТ самбо бөхийн спорт Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос олимпын хөтөлбөрт орж, хүлээн зөвшөөрөгдсөний дараах анхны тэмцээн гэдгээрээ онцлог байв. 46 дахь удаагийн ДАШТ-д нийт 50 орны тамирчид 21 багц медалийн төлөө өрсөлдөж, багийн дүнгээр ОХУ-ын шигшээ баг тэргүүллээ.

.

Монголын багаас эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Н.Баярмаа мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 59 кг-д Б.Алтангэрэл, 72 кг-д Ц.Батцэцэг, эрэгтэйчүүдийн +98 кг-д Н.Батсуурь нар тус тус хүрэл медалийн эзэд болсон юм. Самбо бөхийн ДАШТ-ийг 1973 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байна. Ирэх жилийн тэмцээн Туркменистаны Ашхабадад болно.













