УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.12/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл–ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 76 гишүүн хэрхэн яаж ёс зүйтэй байх вэ гэдэг хуулиа чангатгах ёстой. Ганц хоёрхон ёс зүйгүй гишүүд бусад гишүүдээ хөлдөө чирч бүгд болж бүтэхгүй байгаа юм шиг харлуулдаг. Ингэж дүрэм журмаа чамбайруулна гэдэг хариуцлагатай байх алтан боломж гэлээ.
Соёлын сайд Ч.Номин өрхийн орлого муутай УИХ-ын гишүүддээ ‘ТӨМС’ тараав

Гацуурт компанийн захирал Чинбатын охин Номин Соёлын сайд гэх хүндтэй албанд шүүмжлэл дундуур томилогдсон. Төрийн албаны туршлагагүй ч ийнхүү ногоон гэрлээр сайдын сайдын суудалд тухалсан юм.
Байсхийгээд л үг үйлдлээрээ шүүмжлэлд өртдөг Ч.Номин сайд өнөөдөр УИХ-ын гишүүдэд ТӨМС тарааж, дахин хэл амны бай боллоо.

Унааны мөнгөө хандивласан хүүд ‘Lil Thug E’ үг дамжуулжээ

Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр УТНЭ-ийн шинжилгээний дүгнэлтээр цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдоод байгаа билээ. Харин түүнд нэг өдрийн унааны мөнгөө захидалтай илгээсэн хүүхдэд Lil Thug E үг дамжуулсан байна.

Тэрбээр, “Чамд маш их баярлалаа. Удахгүй эдгэж ирээд чамтай өөрийн биеэр заавал уулзана” хэмээн дамжуулж хэлжээ.
Lil Thug E-ийн хандивийн аянд нэгдэхийг хүсвэл:
ХААН БАНК – 5163496119, Л.Ганчимэг
Монголын ‘PUBG MOBILE’ Еспортын эмэгтэй баг дэлхийд цахиур хагалхад ойрхон байна
Монголын ‘PUBG’ mobile Еспортын PARTY GODDESS эмэгтэй баг дэлхийд цахиур хагалхад ойрхон байна.
Тэд өнгөрсөн намар Азийн 200 гаруй охидын баг тамирчид оролцож эхэлсэн Азийн Охидын аварга шалгаруулах тэмцээнд оролцон Финалын шатны эхний өдөр 14-р байранд явж байсан ч гайхамшигтай чадварлаг тоглолт үзүүлж 3-дах өдөр буюу сүүлийн өдрөө 1-р байр хүртэл урагшилж, нийт 121 оноотойгоор хол тасархай түрүүлж ази тивийн аварга ‘ASIAN CHAMPIONS’ болжээ.

Мөн ази тивийн аварга PARTY GODDESS баг дэлхийн аваргын хүрэл медальт ZEUS E-SPORTS багтай хамтран ажиллах гэж буй талаар дурьджээ.

Монголын цаашлаад дэлхийн цахим спортын түүхэн тод томруунаар нэрээ мөнхөлж буй шилдэг залуусдаа цаашдийн тэмцээн уралдаан бүрт нь шижигнэсэн их амжилт хүсээд үргэлж дэмжиж буйгаа илэрхийлье.

GODDESS багийн амжилтаас дурьдвал:
- VALKYRIE’S SHOWDOWN “АВАРГА”
- RISING CUP QUEENS SOUTH ASIA “АВАРГА”
- WORLD LEAGUE 0.1 SA , SEA “АВАРГА”
- WORLD LEAGUE 0.8 SA , SEA “АВАРГА”
- OP OFFICIALS GIRLS CHAMPIONSHIP “АВАРГА”
- THE DIVAS ULTIMATE WAR SOUTH ASIA “АВАРГА”
- ASIA’S PUBGM SERIES LADIES EDITION SEA “АВАРГА”
- PUBGM FEMALE FIGHTERS CHAMPIONSHIP “АВАРГА”
- RUxHYPE LADIES WORLD CHAMPIONSHIP ASIAN FINALS “АВАРГА”
- BATTLE OF ANGELS REGIONAL FINALS “АВАРГА”














