Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2020 оны 11-р сарын 10-ны өдөр Монгол улсад дотоод дахь халдварын анхны тохиолдол бүртгэгдэж байсан билээ. Иргэн Д буюу Б.Долгион “Волва Тир” маркын 20 тонн ачаа ачдаг машинд хүнс ачиж өвөлдөө Замын Үүд- Эрээн, дулааны улиралд Орос улсын чиглэлд явдаг байна. Тэрээр Орос улсад тээвэрт явж байгаад тусгаарлалтад 21 хоног байсны дараа хамаатны дүүгийнхээ “Хархан нүдэн” тоглолтыг үзжээ.
Тухайн үед ХӨСҮТ-ийн түргэний машин гэрээс нь ирж авч байсан бөгөөд шинжилгээний хариуг эмнэлэгт хэвтээд гаран гартал нь огт үзүүлдэггүй байсан байна. Иргэн Б.Долгион болон түүний гэр бүлийн гишүүд эмнэлэгт хэвтэж байх хугацаанд биед нь ямар ч шинж тэмдэг илрээгүй мөн халуун нь хамгийн ихдээ 36,8 зааж байсан гэнэ. Тиймээс тэр үед өөрсдийгө өвдөөгүй, халдвар аваагүй байсан гэж бодож буйгаа хэлжээ. Мөн тэд хувийн мэдээлэл задрууллаа хэмээн УОК, Тагнуулын ерөнхий газарт мэдэгдсэн ч холбогдох хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн гэдгээс өөр арга хэмжээ аваагүй байна.
Нэг тойргоос гарсан хоёр: Нэг суманд хоёр бассейн барина, барихгүй хэмээн мapгав

2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, парламентад анх удаа сууж буй эмэгтэй гишүүдийн нэг бол Ч.Ундрам, Д.Өнөрболор нар. Тэд өчигдрийн байнгын хорооны хуралдаан дээр маргалдаад авлаа. Сэдэв нь их жижигхэн, ердөө сумын бассейны төсөв.
Энэ долоо хоногт улсын төсвийг хэлэлцэн батлах хуваарьтай байгаа. Энэ хүрээнд холбогдох байнгын хорооны хуралдаанаар орон нутгийн төсвүүдийг задалж хэлэлцэх үеэр Ч.Ундрам гишүүн эл асуудлыг хөндсөн.
Д.Өнөрболорын хувьд Сэлэнгэ аймгийн төсөвт бассейн бүхий спортын цогцолбор бариулах асуудлыг оруулсан байгаа юм. Харин тус цогцолборыг барих суманд нь усан бассейн байдаг аж. Иймд Ч.Ундрам гишүүн “Нэг суманд хоёр бассейн байх ямар хэрэгтэй юм бэ?” гэж ихээхэн уурссан.
Харин Д.Өнөрболор “Ганц бассейн биш, спорт цогцолбор” гэж хариу барихдаа мөн л дээгүүр өнгөөр дуугарлаа. Тэд уг нь хоёул Сэлэнгэ аймгаас сонгогдсон, тэндхийн иргэдийн эрх ашгийг төлөөлж буй хүмүүс. Гэтэл Ч.Ундрамын зүгээс нөгөө гишүүнийхээ санаачилсан бүтээн байгуулалтыг эсэргүүцэж, мундаг улсын төсөв хэмнэдэг хүн царайлах. Нөгөөх нь ч нэг бассейны асуудлаар байнгын хорооны танхимд маргаан үүсгэж байх.
Бичлэг:













