Жүжигчин Д.Хүрэлхүүгийн охин гэдгээрээ олонд танигдаж байсан Х.Намуунийг одоо бол өөрийн Wolarsen брэндээр нь андахгүй болжээ. Аавыгаа дуурайгаад төрөл бурийн авьяастай төрсөн Х.Намуун тун ирээдүйтэй загвар өмсөгч гэгдэж явсан. Гэхдээ тэр урлаг, загварын мэргэжлийн сонгоогүй.

Тэрээр сүүлийн үед жүжигчний ажлаа хойш тавьж хувийн бизнес болон найз залуудаа ихээхэн анхаарах болжээ.

Намууны шинэ найз залуу урлагийн хүн биш бөгөөд төрийн алба хашдаг жирийн нэг залуу гэнэ. Шулуун шударга зантай тэрээр өөрийн дэмжигчдээс ирсэн асуултад өөрийгөө aтaapxyy зантайгаасаа болж амжилттай явдаг тухайгаа ний нуугүй хуваалцжээ.

Нэгэн дагагчийнхаа асуусан асуултанд хариулахдаа, Би зүгээр л aтaapxyy. Хүн надаас дээр гарчихвал бо.ож ү.х.э.х гээд байдаг хэмээн бичжээ.

Харин түүний үндсэн мэргэжил нь эдийн засагч бөгөөд 2013 онд МУИС-ийн ЭЗС-ийг төгссөн билээ. Арван жилдээ юм болгон руу гүйдэг, их идэвхитэй охин байсан гэдэг. Тийм дээ ч тэрбээр өөрийн брэндээ хөл дээр нь бат зогсоож чаджээ.

Түүнийг аавтайгаа хамтдаа нэг хэсэг кинонд тоглоод эхлэхэд жүжигчин болох нь гэж харж байсан. Гэвч Х.Намуунаа жүжигчин болох талаар ганц ч удаа бодож узэж байгаагүй гэнэ лээ.













