“No double standart” иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр, Д.Монголхүү тэргүүтэй хүмүүс өнөөдөр Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилт, болон өөрчлөлт оруулах талаар нээлттэй сонсгол хийх хүсэлтийг УИХ дахь АН-ын бүлэгт хүргүүлсэн. Энэ талаар болон цаг.дан хоригдсон талаараа иргэн
Д.Монголхүү сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Баривчилгааны хугацаа 30 хоногийн дотор дуусах байсан бол би 29 дэх хоногтоо суллагдсан. Гэхдээ маршрутын хязгаарлалттай байгаа буюу гэр, хуулийн байгууллага, эмнэлэг гэсэн явж байгаа. Болсон хэргийн талаар мэдээлэл өгөхгүй байх гарын үсэг зуруулсан. Бидний амыг үдсэн мөртлөө өөрсдөө энэ хэргийн талаар өөрсөддөө ашигтай хувилбараар яриад байгаа юм билээ. Цагдаагийн албан хаагчийн нөлөөтэйгээр миний зүүн гар, мөр, сарвуу болон эмзэг эрхтэнд асуудал үүссэн” гэв.
Топ Д.Пүрэвсүрэнгийн том охин хуульч болохоор Лондонд суралцаж байна

Гэнэн хонгор насандаа алтны магнат Ц.Мянганбаярын ээлжит эхнэр болж дундаасаа хөөрхөн охинтой болсон. Топ модель Д.Пүрэвсүрэнгийн том охин М.Мөнхжин Их Британийн нийслэл Лондон хотыг зориод багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэрээр шалгалтандаа өдөр шөнөгүй бэлдсэний эцэст тэнцэж өөрийн мөрөөдлөө биелүүлэхээр ийнхүү гадны улсад суралцаж байна.

Ээж охин хоёр хаа явсан газраа салдаггүй сайн найзууд шиг байдаг учир хоёр талд бие биенээ их л үгүйлж байгаа гэнэ. Мөнхжингийн ямар мэргэжил эзэмшихээр суралцаж буйг олон хүмүүс сонирхдог бөгөөд тэрээр Монгол улсын хуульчдын тоог нэгээр нэмэгдүүлэхээр алс холыг зорьсон гэнэ.

Шинэ гишүүдэд сургалт явуулж, төсөв хангамжийн талаар ойлголт өгөв

УИХ-ын Тамгын газраас шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдэд зориулан УИХ-ын гишүүний ёс зүй сахилга хариуцлага, хууль тогтоох үйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэг, УИХ-ын хянан шалгах үйл ажиллагаа, УИХ-ын Тамгын газраас Улсын Их Хурлын гишүүнд техник зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх асуудлын талаар мэдээлэл, сургалтыг зохион байгуулжээ.
Сургалтад УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар нар оролцлоо.

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн талаар танилцуулсан бол УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэгийн талаар мэдээлэл хийв.
УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүдэд үзүүлэх хэвлэл мэдээлэл, техник, тоног төхөөрөмж, төсөв хангамжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох газар хэлтсийн дарга нар өгч, гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

