Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга Б.Ууганбаярыг шүүхэд өгөхөөр болжээ.
Тэрбээр энэ талаар “УОК-ын Шуурхай штабынхан миний ярьсан зүйлийг зор.иудаар мушгин гуй.вуулж, хоёр минутын бичлэгийг тасдаж аваад нэр төрд минь хал.дсан. Би бодит байдлыг л бичиж, ард түмнээсээ уучлалт гуйсан. Гэтэл үүний дараа шууд бичлэг хийж, зохион байгуулалттайгаар миний нэр төрд халдсан. Тиймээс нэр төрөө сэргээлгэхээр Б.Ууганбаяр даргыг шүүхэд өгнө. Үүнийгээ ч түүнд хэлсэн” хэмээжээ.













