• Latest
  • Trending
2014 онд эхнэр минь надаас салсан ч би хүүгээ ээжид нь итгэж өгч явуулаагүй, одоо ч өөрөөсөө холдуулахгүй

2014 онд эхнэр минь надаас салсан ч би хүүгээ ээжид нь итгэж өгч явуулаагүй, одоо ч өөрөөсөө холдуулахгүй

2021-11-02
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Sunday, May 3, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

2014 онд эхнэр минь надаас салсан ч би хүүгээ ээжид нь итгэж өгч явуулаагүй, одоо ч өөрөөсөө холдуулахгүй

by admin
2021-11-02
in НИЙГЭМ, ЯРИЛЦЛАГА
0
2014 онд эхнэр минь надаас салсан ч би хүүгээ ээжид нь итгэж өгч явуулаагүй, одоо ч өөрөөсөө холдуулахгүй

Амьдрал эрээнтэй, бараантай байдаг. Амьдралын энэ л үедээ төрсөн ганц хүүгээ л гэж яваа нэгэн аавыг бид онцолж байна. Мэдээж өөрийнхөө төрүүлсэн хүүхдийг хайрлах нь бидэнд байгалиас заяасан төрөлх чанар. Хэдий орох орон ойчих хаяг байхгүй ч, өвчтэй хүүгээ өвөр дээрээсээ нэг минут ч салгалгүй асрах түүнийг Г.Батхуяг гэдэг. Тэр яг одоо ЭХЭМҮТ-ийн мэдрэлийн тасагт 7 настай Б.Гэрэлт-Од хүүгээ сахин эмчлүүлсээр долоо хонож байгаа. Хүү хэвтрийн хатгаа болж, таталт өгснөөр эмнэлэгт хүргэгджээ. Он гарсаар 4 дэх удаагаа ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Учир нь хүү төрөхийн хүндрэлийн улмаас тар.хины саа.жилт өвч.тэй болжээ. Ингэснээр хүү 7 настай хэдий ч хоёр настай хүүхэд шиг өсөлттэй. 100 хувийн асаргаанд байдаг хүүг ааваас нь өөр хүн асрахаас халширч зугтдаг байна. Тиймдээ ч төрүүлсэн ээж нь халширсан байх гэж хүүгийн аав Г.Батхуяг хэлж байлаа. Хүүгийн ээж Б.Гэрэлт-Од хүүг хоёр настай байхад нь эцгээс нь салж, аав хүү хоёрыг орхин явжээ. Тэр цагаас хойш аав хүү хоёр аав, ээжийн гэрт толгой хоргодож, ах дүүгийн гарыг харсаар өдийг хүрсэн байна.

Одоо ч тэднийг яаж байна гээд эргэж тойрох хүн ирдэггүй хэмээн нэг өрөөнд хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгч нь хэлж байлаа. Эмнэлгийн хоолоор болж байгаа гэж байгаа ч хүүд нь живх, солих хувцас гээд дутмаг зүйлс дэндүү их учир нэг өрөөнд эмчлүүлж байгаа сахиур ээжүүд нэгдэн санаачлага гаргаж Г.Батхуягт туслах аянг эхлүүлсэн байна.

Амьдралын нугачаанд нухлагдаж байгаа ч хүүгээсээ алхам ч холдохгүй асарч, хайрлах аав, үеийнх нь хүүхдүүд сургуульд ороод хөл дээрээ гүйж байхад сууж ч чадахгүй байгаа 7 настай хүүг харсан хэн ч тоохгүй өнгөрөхгүй биз. Тиймдээ ч хэдий өөрсдөө өвчтэй хүүхдүүдээ асарч байгаа ч сэтгэл зүтгэл гарган аав хүү хоёрыг өөрсдийн гэр оронтой болоосой, хүүд хэрэгтэй эмчилгээ, болон хэрэглээндээ зарцуулаасай гэж хүсч, чадах зүйлээрээ тусалж байгаа гэж байлаа.

Г.Батхуяг хүүгээ асардаг учир ажил хийх ямар ч боломжгүй. Гэхдээ боломжгүй гээд хэлээд суухыг хүсдэггүй гэдгийг ч хэлж байлаа. Тэрбээр хүүг нь авах цэцэрлэг хайж олсон бөгөөд намар хүүгээ цэцэрлэгт нь өгчихөөд өөрөө ажилд орно гэсэн юм. Халамжаас сард 200 мянга гаруй төгрөг авдаг ч хүүхдийн живх болон эм тариаг нь аваад таардаг. Харин байгаа айлууд минь надаас хоолны мөнгө нэхдэггүй юм хэмээж байв.

Хандивын аян эхэлснээр хүүд нь хувцас, живх өгч, түүнд сэтгэлийн дэм хайрлаж байгаад үнэхээр баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Үнэндээ түүнд санаа зовж, асууж байгаа хүн төрсөн эцэг, эх, дүүгээс нь өөр хүн үгүй. Нэг л өдөр түүнд Монголын ард түмэн бүгдээрээ санаа зовж, сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлнэ чинээ зүүдэлж ч байсангүй гэж баярлан ярьсан юм. Одоогоор түүнд 10 гаруй сая төгрөг цуглаад байгаа юм.

Ингээд Б.Гэрэлт-Од хүүгийн аав Г.Батхуягтай цөөн хором ярилцсан юм.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Гүнсэнбудын Батхуяг гэдэг. Орхон аймгийн Жаргалант сумын харьяат.

-Хүү нь ЭХЭМҮТ-д ямар оношоор эмчлүүлж байгаа вэ?

-Төрөхийн хүнд.рэлийн улмаас саажилттай болсон. Тар.хины саа.жилт, хар.валт ДЦП гэсэн оноштой. Одоо хэвтрийн хатгаа болоод таталт өгөөд ирсэн эмчлүүлж байгаа. Хүүгээ дааруулчихлаа гэж бодоод л сууж байна.

-Орхон аймгийн харьяатай юм уу. Хаана, хэрхэн амьдарч байна вэ?

-Хүү минь төрсөн цагаасаа эхлээд л ЭХЭМҮТ-ийн хяналтад байдаг болсон. Нааш цааш явахад хүндрэлтэй байдаг болохоор одоогоор хотод дүүгийндээ амьдарч байгаа. Халамжаас сар бүр авдаг 200 мянга гаруй төгрөгөөрөө хүүгийн эм тариа, живхний сарын хэрэгцээг нь бэлдээд авчихдаг юм. Харин байгаа айл минь надаас хоолны мөнгө энэ тэр авдаггүй.

Хүү минь 100 хувь асаргаатай болохоор гарч орж ажил төрөл хийхэд хэцүү байдаг. Гэхдээ би энэ намраас хүүгээ нэг цэцэрлэгт өгөхөөр ярьсан. Сарын төлбөр нь 250 мянган төгрөг юм билээ. Яаж ийж байгаад төлбөрийг нь олчихвол хүүгээ цэцэрлэгт өгчихөөд ажил хийх бодолтой байгаа. Тэрнээс биш хүн гуйж харуулаад ажил хийж бүтэхгүй юм билээ. Сүүлдээ хүүг минь харж өгөх хүн ч олдохгүй болсон. Харахад хүндрэлтэй байдаг байх л даа.

-Өөрсдийн гэсэн гэр нь Орхон аймагт байдаг юм уу?

– Үгүй ээ. Надад гэр орон байхгүй. Эхнэр бид хоёр гэр бүл болоход эхнэр маань 5 ханатай гэртээ ирсэн. Тэгээд салаад явахдаа гэрээ аваад явсан юм. Түүнээс хойш хүү бид хоёр аавындаа байдаг болсон. Харин одоо дүүгийндээ байгаа.

-Ингэхэд хүүгийн ээж салаад явчихсан юм уу?

-Тиймээ. 2014 онд хүүг минь хоёр настай байхад салаад явчихсан. Би халширсан байх гэж боддог. Би хүүгээ ээжид нь итгэж өгч явуулаагүй. Одоо ч өөрөөсөө холдуулахгүй.

-Одоо хүүхдээ эргэж тойрдог уу?

-Хааяа утсаар яриад хүүгээ асуудаг. Уулзаж хармаар байна. Памперсийг нь солиод, аманд нь хөхөө сааж өгмөөр байна гэдэг. Одоо өөрөө өөр хүнтэй суугаад хоёр хүүхэдтэй болсон.

-Нэг өрөөнд хамт байгаа ээжүүд санаачлаад хандивын аян эхлүүлсэн байна шүү дээ. Утас чинь байнга дугарч байна. Хүмүүс их холбогдож байна уу?

-Тиймээ. Монголчууд ямар сайхан сэтгэлтэй буянтай хүмүүс байдаг юм бэ. Санаанд багтамгүй зүйл болчихоод ах нь хүүгээ тэврээд л ийш, тийшээ гүйгээд байна. Хүүд минь памперс хувцас бариад л гүйж ирээд надад урам хайрлаад явж байгаа. Үнэхээр их баярлаж байна.

Өрөөний ээжүүд надад Хаанбанкны данс нээлгэж өгсөн. Тэгээд миний талаар Фэйсбүүкт тавиад хандив эхэлсэн. Үнэхээр их баярлаж байгаа. Гэрэлт-Од хүүгийн аав Батхуягийн Хаан банкны данс: 5096214084. Утасны дугаар: 80071384

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.